
1,5 мянга орчим зорчигчийн амь насыг авч одсон “Титаник” хөлөг онгоц сүйрснээс хойш 2012 онд 100 жил болсон билээ. Сүйрлээс амьд үлдсэн ”Титаник”-ийн нэг зорчигч эмэгтэйн захидлыг энэ гунигт ойгоос өмнөхөн Их Британийн нэг дуудлага худалдаанд тавьжээ. Түрүүнд нь энэ захидлыг хаана ч үзүүлж байгаагүй юм.
Ингэхдээ захидалд дурдсан мэдээлэл домогт хөлөг онгоцны сүйрсэн тухай өмнөх бүх хувилбарыг чухамдаа орвонгоор нь эргүүлжээ. “Титаник”-ийг сүйрэх өдөр хөлгийн ахмадыг согтуу байсныг харсанаа зорчигч эмэгтэй захидалдаа бичсэн байна.
Эмэгтэйн дурдсанаар, “Титаник”-ийн ахмад багийнхаа хэн нэгэнд залуураа шилжүүлээд, бааранд сууж, виски залигалж байсныг тэр бас харжээ. Тийнхүү ”Титаник” үйлийн үртэй нөхцөл байдлаас биш, харин хайхрамжгүй ялти явдлын улмаас” живсэн болж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ