
Мэдээж амарна. Гэхдээ ялгаатай байх ажээ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 12-ноос 22-ныг хүртэл амрах юм. Бараг хамгийн уртаар амрах цорын ганц зах тэр бололтой. Тэр чиглэлийн зам харгуй хэдэн хоног чөлөөтэй болно гэсэн үг. “Хархорин”, “Шонхор”, “Да хүрээ трэйд” гурав 14, 16-наас хэвийн ажиллах юм байна.
Харин “Барс” худалдааны төв шинийн гурван буюу энэ сарын 13-наас энгийн цагийн хуваариар ажиллах ажээ. Жижиг сажиг зах, худалдааны төвүүд бусдын жишгээр буюу 11-12-нд амраад бусад өдөр нь хэвийн ажиллах болжээ. Хүнсний ихэнх дэлгүүр 11-12-нд л амарна гэсэн мэдээ ирлээ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ