
Шинэ Зеландад кеа тоть Шотландын нэгэн жуулчны 700 фунт стерлингийг "шууж" орхижээ. 52 настай Питер Лич фургоноосоо буугаад байгалийн гэрэл зургийг авч байх үеэр энэ хэрэг явдал гарав. Машины цонх нээлттэй байтал зургаа даруулж амжсан нэгэн тоть бүхээг рүү нисч ороод нэлээдгүй мөнгөтэй гараад нисчээ. Шувуу өөрийг нь сэгсэрч орхисныг түүнд дэргэдүүр нь зугаалж явсан канадын жуулчид хэлсэн аж.
Аялагч эр машин дээрээ эргэж очтол тоть түүний бүх мөнгө хадгалаастай байсан хэтэвчийг хулгайлсан нь тодорхой болжээ. Аялагч эр арга буюу нөхөдтэйгээ холбогдтол тэд нь түүнд санхүүгийн туслалцаа үзүүлэв. Лич цагдаагийн газарт хандсан байна.
Кеа тоть Шинэ Зеландад амьдардаг шувуу билээ. Энэ тоть 45 сантиметр өндөр болж, нэг килограмм орчим жин татдаг юм. Голчлон усан ногоон өнгөтэй байдаг аж. Энэ шувуу хүнээс айдаггүй тул жуулчид тэднийг сонирхох нь их гэнэ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ