Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв шинэ байртай болно

img

Хүүхдийн асрамж халамжийн төвөөс  насанд хүрээд  гарч байгаа залуучуудыг төрөөс зайлшгүй  анхаарч, бодлого гаргах  шаардлагатай хэмээн 1995 оноос хойш яригдаж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөг хүрсэн. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр  Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн харъяанд шинээр  нээгдэж байгаа  Залуучуудын мэргэжлийн сургалтын төвийн барилгын  ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал  хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай  танилцлаа. Тэрбээр энэ үеэр гүйцэтгэгч компанид тендерийн хугацаанд барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Энэхүү байрыг Япон улсын Нийгмийн хамгааллын сангийн буцалтгүй тусламжаар барьж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ТББ-н  нийт 40 орчим  хүүхдийн  асрамж халамжийн төвд амьдарч, сурч, хүмүүжиж байгаа, өнчин, насанд хүрээд очих газар, орон гэр байхгүйн улмаас  төрөөс зайлшгүй халамж анхаарал шаардсан 18-21 насны   залуучуудыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих, үйлдвэр сургалтанд хамруулах, цаашид амьдралд хөл алдахгүй амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн засаг дарга бодлогын хүрээнд авч үзэж буй. Энэ асуудлын хүрээнд дээрх  залуучуудыг  сурч амьдрах мэргэжлийн чиг баримжаатай болгох нийгэмшүүлэн хөгжүүлэх  хөдөлмөрийн зах зээлд зуучлах зорилгоор нийгмийн цогц үйлчилгээний загвар төв байгуулагдаж байгаа нь энэ юм. Тус барилга нь Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн дэргэд Залуучуудын мэргэжил сургалтын төвийн зориулалтаар 0,045 га газарт баригдаж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ