Метр квдрат нь сая төгрөгийн байрны түрүүч намраас ашиглалтад орно гэв
ШӨХТГ-ын газрын дарга О.Магнай, ОССК-ийн захирал А.Гантулга нар орон сууц тойрсон асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар ОССК болон ШӨХТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан орон сууцны бодит үнийн судалгааг явуулжээ. Ингэхэд орон сууцны нэг метр квадрат талбайн дээд үнэ нь нэг сая төгрөгийн өртөгтэй байх судалгаа гарсан байна.
Тиймээс ажлын хэсгийнхний гаргасан шалгалтын дүнг нэгтгэж Засгийн газарт зөвлөмж хүргүүлээд байгаа аж. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Барилгын салбарт хувьсгал хийж эхэлсэн гэж ойлгож болно. Барилгын компаниудад Монгол банкнаас бага хувийн хүүтэй зээл олгож эхэлнэ. Үүний үр дүнд барилгын компаниуд метр квадратын үнийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэрээ байгуулна. Харин тансаг зэргэлэлийн барилгуудын хувьд өндөр татвар төлөх ёстой. Бидний ажлыг дэмжиж байгаа УИХ-ын нэлээд олон гишүүд бий.
Тэд удахгүй татварын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэж байгаа” гэв. Ингэж бодлогоор барилгын үнийг буулгахгүй бол хувийн компаниудыг шууд үнээ буулга гэж хэлэх боломжгүй гэнэ. ОССК-иас нисэхэд баригдаж буй метр квдрат нь сая төгрөгийн орон сууц ирэх намраас ашиглалтад орох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ