Хятадад тансаг бэлэг өгөхийг хориглов

img

Хятадын Засгийн газраас олон нийтийн радио, телевизийн сувгуудаар брэндийн цаг, ховор марк, алтан зоос гэх мэт үнэтэй бэлэг, дурсгалын зүйлсийг сурталчлахыг хориглосон тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Хэт үнэтэй бэлэг сурталчлах нь бэлэгний жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг дүгнэх хүний оюун санааны үнэлэмжийг алдагдуулах, ёс суртахуунд ч сөрөг үр дагавартай гэж үзжээ. Шинээр хэрэгжүүлэх хориг нь Хятадад авлига, хээл хахуулийн гол бэлгэдэл болоод байгаа үнэтэй цаг, үнэт эдлэлийн худалдаанд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Дээрх шийдвэрийг танилцуулсны дараагаас Хятадын брэнд цаг, үнэт эдлэлийн хамгийн том борлуулагч гэгддэг “Hengdeli”, “Emperor” зэрэг компаниудын хувьцааны үнэ 1-2.2 хувиар унажээ. Тансаг хэрэглээний үнэтэй эд бараа, бэлэг дурсгалын зүйлсийн сурталчилгааг хориглох санааг Ши Жинь Пин гаргасан бөгөөд энэ нь тус улсад нэлээд газар авсан хээл хахуулийн хэргүүдтэй холбоотой. Хятадын төрийн тэргүүн Ши Жинь Пин өнгөрсөн сарын 22-нд авлигын эсрэг арга хэмжээний талаархи мэдэгдэлдээ эрх баригч Коммунист намын гишүүдийг авлига хээл хахууль, үрэлгэн зангаасаа салахгүй бол цаашид төрийн албанд байлгаж чадахгүй талаар анхааруулжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь сүүлийн үед тус намын лидерүүд авлигын хэрэгт хутгалдах болсонтой холбоотой. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

duu huu jalganda bor geree barij amidraarai tegvel chin tanaid ochij tsagaalay
2013-02-07
ene zuv sanaachlaga boljee uuniig mongold nevtruultsgeey naadah hunii oyun sanaan dahi belgnii uzel sanaag uurchilj bna gedeg chin unen shu huuchin tsagt gants bohior huuhen nairdag bsan bol odoo barag mashin avch uguh heregtei boljee iim l shunaliin setgegdel hun burt bii bolsnoos tsaashlaad heel hahuuliin chin asuudal gazar avaad bga ymda
2013-02-07
ene hujaa nariig mongol site deer bichku bmaar yum sda. mongol zaluuchuud negdeh tsag ired bna
2013-02-07
duu huu jalganda bor geree barij amidraarai tegvel chin tanaid ochij tsagaalay