
Номхон далайн өмнөд хэсгийн Соломоны арлын орчимд хүчтэй газар хөдөлснөөс үүдэн цунами болсон. Гэхдээ цунами тооцоолж байснаас хор хохирол багатай байлаа. Байгалийн гамшигт энэ үзэгдлийн үеэр зургаан хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын дотор бага насны хүүхэд ч байсан аж. Түүнчлэн олон айлын гэр орон усанд автжээ.
Одоогоор цунамид автсан газарт эмх замбараагүй байдал үүсээд байгаа бөгөөд хэд хэдэн хүн ор сураггүй болжээ. Гамшиг судлалын хүрээлэнгийн мэдээлж буйгаар далайн төвшин энгийн үеэсээ 1.5 метрийн өндөрт хүрчээ. Учир нь давалгааны давтамж хэд хоногийн дараа ч мэдрэгдэх тохиолдол байдаг.
Газар хөдлөлтийн гол цэгүүд дээр 300 мянган хүн оршин сууж байгаа. Хэрэв дараагийн давалгаа хүчтэй байна гэвэл иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарах юм.
Энэ цунамигаас өмнө 2007 онд 8.1 магнитутын хүчтэй газар хөдөлж цунами үүссэнээр 50 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн орон гэргүй болж байсан. Соломон арал нь 200 орчим бүлэг арлаас тогтдог 552 мянган оршин суугчтай юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ