Арабын лиг Сирийн асуудалд дахин анхаарна

img

Араб лигийн орнуудын удирдагч Набил аль-Араби өнгөрөгч мягмар гаригт хийсэн уулзалтын үеэр Сирийн асуудалд дахин анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулжээ. Сирид 23 сарын турш үргэлжилж байгаа иргэний дайнд амиа алдагсдын тоо өссөөр байгаа. Набил аль-Араби Сирийн засгийн газартай хэлэлцээ хийнэ хэмээн шинжээчид үзэж байна. Тэрээр эхний байдлаар  Сирийн засгийн газарт асуудлыг шийдвэрлэх талаар санал оруулсан. Харин ерөнхийлөгч Башар аль-Ассад хараахан хариу хэлээгүй байгаа. Набил аль-Араби “Би Сирийн Засгийн газрыг илүү олон хүний аминд хүрч, байдлыг улам муутгахгүй, дайны гал удахгүй зогсооно гэдэгт итгэлтэй байна” хэмээн уулзалтын үеэр хэлжээ. Түүнчлэн Арабын лигийн орнууд Сирийн дайныг зогсооход бүх л талаар дэмжихэд бэлэн байгаа илэрхийлжээ. Сирийн ард иргэдэд шударга ёс, эрх чөлөөт нийгэм, дарангуйлалгүй улс төрийн тогтолцоо үгүйгээс  хоёр жилийн турш иргэний дайны гал асч байгаа юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ