О.Магнай:Орон сууцны бодит үнэ тогтоно

Тус хоёр байгууллагаас ажлын хэсэг гарч өнгөрөгч арваннэгдүгээр сараас орон сууцны үнийн талаар судалгаа явуулжээ. Уг судалгааг бүх аймаг орон нутаг болон нийслэлийн хэмжээнд гаргасан аж.
Судалгаа хийж үзэхэд Улаанбаатар хотод 1 м.кв байрны үнэ нэг сая төгрөг байх боломжтой гэсэн үр дүн гарчээ. Тиймээс Монголбанк, Барилга хот байгуулалтын яам/БХБЯ/ хамтран хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т ШӨХТГ хяналт тавьж оролцохоор болжээ.
Ингэхдээ БХБЯЯам болон барилгын компани хоёрын хамтын ажиллагааны гэрээнд барилгын 1 м.кв үнийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй, түүнээс ч дор байлгахаар тусгаж өгөхөөр болсон гэнэ. Ингэхдээ өнөөдрөөс Монгол банкнаас Орон сууц барих компаниудыг дэмжиж, тэдэнд хөнгөлөлтэй зээл олгож эхэлжээ. Ингэж барилгын компаниудад төрөөс хөнгөлөлтэй зээл олгосноор хариуд м.кв үнийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шаардлага тавьж байгаа аж.
Хурлын үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнай “Нью-Йоркод хамгийн тансаг дүүргийн байр м.кв нь 6000-7000 ам.доллар байхад, Улаанбаатарт шороон дунд 5000 ам.долларын үнэтэй байр байна гэдэг бол зүгээр “хөөс” байсан. Одоо энэ “хөөс” хагарна, бодитой үнэ тогтоно. Судалгааны үр дүн ийм гарлаа гээд өнөө маргаашгүй үнэ буучихгүй нь мэдээж.
Манайхаас очоод үнээ буулга гэх ч эрх зүйн үндэс байхгүй. Харин хямдхан орон сууцнууд ашиглалтад ороод ирэхээр үнэ аяндаа буурах нь зах зээлийн жам” гэсэн юм. Тэгвэл ОССК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга “Орон сууцны үнийг тогтворжуулах төслийг иргэд “үлгэр” мэт хүлээж аваад байна. Энэ бол “үлгэр” биш. Одоо ажил хэрэг болох гэж байна.
Үүний тод жишээ нь ОССК-аас барьж буй “Буянт-Ухаа” хорооллын эхний ээлж бөгөөд нэг м.кв нь 950 мянган төгрөгний үнэтэй. 28 ширхэг есөн давхар, 1764 айлын энэ орон сууцны эхний ээлж есдүгээр сард ашиглалтанд орж Засгийн бодлого явж байгааг ойлгох хэрэгтэй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ