Оюутолгойн санхүүгийн мэдээллийг зөрчилтэй гэв

img

Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой" компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаж байгаа энэ үед УИХ-аар Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн байдлыг харгалзан УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн сайдад ил захидал илгээж, дөрвөн асуудлаар тодруулга авахыг хүсчээ.

Мөн хувь нийлүүлэгчдийн хурал эхлэхийн өмнөх өдөр "Оюутолгой" ХХК-аас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тус компанийн талаар хөндөгдсөн мэдээлэл, тоо баримттай холбогдуулан албан ёсны байр сууриа илэрхийлсэн мэдээлэл хийсэн байна. Энэ бүхний талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөр С.Ганбаатар гишүүн өнөөдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, математикч, судлаач Ч.Батмөнх нар оролцсон юм.

С.Ганбаатар гишүүн “Рио-Тинто" компани нь Айвенхоу Майнз Инк, мөн Туркойз Хилл хэмээх давхар нэртэй бөгөөд манай эрдэмтэн судлаачид тус компанийн 2002-2012 оны 3-р улирлыг дуусталх санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийж ноцтой асуудлууд байгааг олон зүйлээр тогтоосон. Тиймээс одоо яриа хэлцлийн шатнаас даруй хяналтын шатанд орох асуудлыг "Оюутолгой" компанийн ТУЗ-д тавих, гэрээ хэлцлийг ойлгомжтой, ил тод болгохын тулд бартерын гэрээ хийх, тэгэхдээ үүнд улс төрчид биш шинжээчид оролцох нь зүйтэй” хэмээн ярьсан юм. Тэрбээр мөн “Монголын ард түмэн зайлшгүй мэдэж байх ёстой нэг асуудал бол "Оюутолгой" ХХК-д зориулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг өөрчлөн батлуулсан явдал. Энэ бол 2009 онд ААНОАТ-ын хуулинд оруулж өгсөн өөрчлөлт бөгөөд тус компани Монгол Улсад татвар төлөх эсэх нь эргэлзээтэй, лав 10 гаруй жил төлөхгүй шинжтэй байгаа. Мөн бусад маш олон төрлийн хөнгөлөлт бий. Засгийн газрын бонд, татварын урьдчилгаа төлбөр нийлээд 250 сая ам.доллар нь хүүтэй мөнгө зээлүүлсэн хэлбэр бөгөөд энэ төлбөр 2012 оны эцсийн байдлаар хэдэд хүрснийг тодруулахыг Уул уурхайн сайдад захисан. Туркойз Хилл компани ингэж зээлүүлснээр 30 сая ам.долларын ашиг олсон гэж 2012 оны 9-р сард мэдээлсэн байна” гэлээ.

Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалтын өр (34 хувийг худалдаж авсан) 2012 оны 3-р улирлын байдлаар 393 тэрбум төгрөг, өнөөдөр хүүгийн хамт яг хэд хүрээд байгааг "Оюутолгой" ХХК-иар тогтмол, үнэн зөв мэдээлүүлж байх нь чухал” болохыг тэрбээр тэмдэглээд “34 хувийг худалдаж авснаас болж олон тэрбум долларын өрөнд орлоо гэж мэдээлж байгаа нь худлаа. Оюутолгойн балансаар компанийн дүрмийн сан буюу компанийн үнэлгээ 2 тэрбум орчим доллар байгаа. Туркойз Хилл компанийн санхүүгийн тайлангаар лав 3,3 тэрбум ам.долларын санхүүжилт нь "Рио Тинто" компаниас авсан маш богино хугацаатай зээл. Бусдыг Д.Ганхуяг сайд тодруулна гэж найдаж байна. Үүнийгээ “Анхны хөрөнгө оруулалт” хэмээн нэрлэж монголчуудыг будилуулж байна. "Оюутолгой" ХХК-ийн балансад байгаа богино хугацаат өр төлбөрийг 100 хувь борлуулалтаас буюу тэдний хэлж байгаагаар, Монголын ард түмний 100% мэдэлд байгаа баялгаар төлөх болно. Мөн дүрмийн сангийн бүрэлдэхүүнд байгаа “Бусад” гэсэн ойлголтод чухам юу юу хамруулсныг тодруулсан нь тойдорхойгүй байна. Байдал ийм тодорхой бус байхад "Оюутолгой" компаиас санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл гаргаж, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайн санхүүжилтийн мэдээлэл, ногдол ашгийн тооцоо зэргийг нээлттэй өгч байгаа мэтээр мэдээлсэн байгаа.

Дээр дурдсан санхүүгийн энгийн шинжилгээнээс л харахад тэдний “нээлттэй мэдээлэл” үнэн зөв байх ямар ч үндэс алга. Тухайлбал, уржигдрын мэдээллээс гуравхан асуудыгл онцлоход “Монголчууд байгалийн баялаг, ашигт малтмалаа 100 хувь эзэмшиж байгаа билээ” гэсэн үг оруулсан байгаа. Гэтэл бидний мэдлийн баялгаас бид мэдээгүй байхад боловсруулаад эхэлчихсэн явж байна. Газар доороос хэр их баялаг гаргаж, хэзээ боловсруулж хэдээр борлуулах талаар бидэнд мэдэх юм алга байна.

Өөр нэг зөрчилтэй мэдээллийг дурдахад “... Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт босгохоор ажиллаж байна. Төслийн санхүүжилт нь Засгийн газрын төлөх хүүгийн хэмжээг бууруулаад зогсохгүй хувь нийлүүлэгчийн хувиар авах ногдол ашгийн хугацааг ойртуулах боломж бүрдүүлнэ” гэсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ хүү бууруулах ямар ч үндэсгүйн дээр ногдол ашиг авах хугацааг наашлуулахын тухайд яриад ч хэрэггүй. Дахин баахан зээл авах юм бол анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдэж, ногдол ашиг авах нь бүр ч хойшлогдоно” хэмээн ярилаа.

Энэ мэтчилэн Оюутолгойн гэрээ нь Монголын ард түмний хувьд үнэхээр эрсдэлтэй, ашигтай байтугай алдагдалтай, хэрэг дээрээ хөрөнгө оруулалтын бус зээлийн гэрээ гэдгийг тэрбээр сэтгүүлчдэд дахин тайлбарлаад, монголчууд энэ асуудлаар нэг талдаа гарахад иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэнд талархлаа дахин илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anonymous-ж:
Хамтарч тэмцэе
2013-02-21
f:
ganbaataruin ergelzee zuv
2013-02-13
gantumur:
ganbaatariig demjij bnaa.ot bol jinhene luiwariin geree hiisen.bvr gazar awaad zasah bolomjgvi bolchoogvi deer ni ene asuudliig hundsund bayartai bna.ot gereeg sain geree bolson gej tseejeeree hamgaaldag bsan zarim hvmvvst odoo boltol hariutslaga tootsohgvi bgaad ih gaihah yum.mongol ajilchnii tsalin 1500 dollar geed bgaa ni hudlaa shdee.300 400 awaad yawj bgaa hvn olon bna.jishee ni bambai hamgaalaltiinhan,vilchilgeenii ajilchid geh met,
2013-02-12
ццц:
МАН-ын тэнэг малнуудаас болж хоёр толгой ч эвгүй болчихсон шүү.С.Баяр бол жинхэнэ хогийн новш,юун улс орноо хайрлах нь битгий хэл хүнийг хайрлаад ханьтай болж л чадахгүй байгаа биз дээ.Энэ муу алуурчин,хулгайч,луйварчиныг л шоронд Энхбаяртай нь ясыг нь цайлгамаар байгаа юм даа.Энэ хоёр толгой дээр гадны орж ирсэн нь дээр,гэхдээ бараг шууд түрээсэлчихсэн шулуун юм шиг, харин бид бүх үйл ажиллагаанд нь сайн хяналтаа тавиад явбал нэг талдаа амар юм шигээ. Түрээсийнхээ мөнгийг урьдчилж авчихаад бусад байнгын баялаг бүтээх салбарууддаа хөрөнгө оруулалт хийгээд хөгжлөө түргэсгэвэл зүгээр дээ.Тэгэхгүй бол одоо энэ жанхуу гэрээг өөрчлөөд цаашаа ашигтай ажиллуулна гэдэг бол улам л хугацаа алдана,бөөн хэрүүл,хардалт....
2013-02-09
Баттөр:
Ганбаатар гишүүнээ дэмжиж байна аа. Оюутолгойгоо төр 100 хувь өөрийнхөө мэдэлд авч ард түмэндээ ашиг хуваарилах нь зүйтэй. Тэгэхгүй бол гадаадын хувийн компани монголын баялгийг яаж ч мэднэ. Тавантолгойг улс өөртөө авснаар Монгол хөгжих нэг алхам хийгдсэн. Одоо гадаадын шинэ колоничлогчдыг эх орноосоо хөөн гаргаж Оюутолгойг улсын үйлдвэрийн газар болгоод авчихвал монголчууд бид ойрын 100 жилдээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах болно.
2013-02-08
оюутолгой чинь одоо тэгээд манай өмч байна уу гадных болсон уу в Хэрэв манайх бол тэнд хяналтаа тогтоогооч
2013-02-08
f:
ganbaataruin ergelzee zuv
биднийг хоорондоо хэрэлдэж суусаар байтал бүх баялаг маань гадагшаа урсаад дууслаа ш дээ . Энэ гэрээгээ хурдан цэгцлээд ард түмнээ эх оронд нь эзэн байлгаж хангалуун амьдруулах арга хэмжээг яаралтай авахыг эрхэм 76 гишүүнээс хүсэж байна
2013-02-08
Цэдэв ийн Энхмэнд гэдэг 46 тай авгай Монголоос Майдар ийн Оюундэлгэр гэдэг хүний пассппорт хулгай хийж Америкд гарч ирээд, мөнгө зээлэх, архи ууж цагдаад баригдах, хулгай муувар хийж зэрэгээр тэр нэгэн өөр эмэгтэй нэрийг баллаж байна, хэрэв чикаго монгол гэсэн вэб хуудас дээр Цэдэв ийн Энхмэндийг хайж байна аа монголоос гээд бичвэл бид холбоо барина аа болгоомжил
2013-02-08
GANBAATAR GEJ HOOSON TOLGOITOI SURJIN HOG!!!! OT-GOOS HEDEN YUM TSOHIH GEED MEDRELTEED!!! OT BOL LUIVAR ARD TUMEN MEDNE GEHDEE ENE ASUUDLIIG ENE GANBAATAR GEH TENEG, HOOSN TOLGOITOI OLZ HAISAN LUIVARCHNAAS HOL BAILGAH HEREGTEI BAINA!!
2013-02-08
Fengshui ganbaatar boloh uzeerei. Hudlaa eg oronch tsarailsan durgui buh zuv bruug yalgah chadvargui bur journals avtchij.
2013-02-07
GANBAATAR GEJ HOOSON TOLGOITOI SURJIN HOG!!!! OT-GOOS HEDEN YUM TSOHIH GEED MEDRELTEED!!! OT BOL LUIVAR ARD TUMEN MEDNE GEHDEE ENE ASUUDLIIG ENE GANBAATAR GEH TENEG, HOOSN TOLGOITOI OLZ HAISAN LUIVARCHNAAS HOL BAILGAH HEREGTEI BAINA!!
Цус шингэлэх, холестрин бууруулах, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. 89738391 99138391 www.zurh-sudas.blogspot.com
2013-02-07
Zochin:
Mungunii ursgaliig ni mongoliin tal ogt hiyanaj chadakhgui baigaa. Ingej chadaagui tokhioldold bidniig amarkhan zalilj, bur zajlakhgui zalgij ch chadna
2013-02-07
Цус шингэлэх, холестрин бууруулах, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. 89738391 99138391 www.zurh-sudas.blogspot.com
Zochin:
Uchir ni tailagdaagui nemelt khurungu oruulalt, zardal khetruulsen enee teree chini neg l sejigtei um shig ee.
2013-02-07
Zochin:
Unen yalna gedegt itgej baina. Mongolchuud bid kharin Mongoloo gesen neg zorilgo l baikh kheregtei. Bidend neg l ekh oron, neg ashig sonirkhol l baikh yostoi gedgiig martaj ul bolno
2013-02-07
eh oronch:
geree baiguulsan nohodvvdtei hariutslaga tootsoh heregtei vvniig mash yaravchlah heregtei
2013-02-07
мэтгэлцээны үед хүн доромжлоод ханхалзаад байсан Баярцогт одоо ард түмэндээ ил гарч үгээн хэл ер нь ашиггүй гэрээ байгуулж эх орноо худалдсан нөхдүүдэд хариуцлага тооцож ханхалзаад байсан Баярцогтыг барьж аваад шоронд нь хийчих
2013-02-07
Баярцогтын сайн гэрээ...:
хэдхэн сарын өмнө Баярцогт дэлхийд байхгүй ашигтай хийгдсэн гэрээ гээд Ганбаатарын тэнэг бүдүүлэгийг гайхаад ханхалзаад байсан чинь ямар аймаар түүхий гэрээ хийсэн хүмүүс вэ. Энэ гэрээнд монголын талын хяналтын эрх мэдэл тусгагдаагүй байна. монголын нутаг дэвсгэр дээр монголын бус хууль үйлчлэхээр хийчихсэн энэ гэрээг үндсээр нь янзалж цэгцлэж МАНАН-ийн дуракуудад хариуцлага тооцох хэрэгтэй
2013-02-07
ДОРЖОО:
гэрээ хийж байсан тухайн цаг үеийг эргээд саная. МАНАН-ийн засгийн газар байлаа. ерөнхий сайд нь Сү.Батболд БА сайдуудыг нь дурдахын ч хэрэггүй тодорхой. энэ үе бол МАН сонгуульд ялААД ЯЛАХДАА АМАЛСАН НӨГӨӨ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨ ХААНААС ЯАЖ БОСГОХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛД ОРЧООД БАЙСАН НЬ ТОДОРХОЙ. Цорын ганц арга нь Оюутолгойг Авенхоуд тэдэнд ашигтай байдлаар гэрээ хийн өгч урдчилгаанд мөнгө зээлэх хэрэгтэй байлаа. Үүгээр ч болж 250 САЯ ДОЛЛОР АВСАН. нӨГӨӨДҮҮЛ НЬ Ч МАШ ДУРТАЙ ДУУН ДЭЭР НЬ ЭНЭ МӨНГИЙГ ӨГЧИХСӨН. ДАРАА НЬ ШИНЭЭР ГАРЧ ИРСЭН ЯМАРЧ ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН ЭНЭ МӨНГӨӨР БООЛТ ХИЙНЭ ГЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ ХУВЬД ТООЦООЛСОН. С.Баяр энэ мөнгийг зээлхээр болж тохироод өөрөө ерөнхий сайдаас татгалзан С.Батболдод шилжүүлэн өөрөө гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлсэн хувь шагналаа гадныхнаас аваад улс төрөөс зугтсан. Ард түмэндээ бол ЭХ ОРНЫ ХИШИГ гэж хуурамчаар нэрлэж тарааж үрэн таран хийсэн. Амлалтаа өгсөн үү гэвэл өгсөн. Гэхдээ гүйцэд биш.Гэтэл намын амлалтнаас болж улс орон монголын баялаг хэрхэн харийхны гарт орж байгааг ч тоогоогүй. МАН л нэр хүндээ цэвэр авч явж байвал монгол орон яах нь түүнд падгүй байлаа. Учир нь тэр монголоос зайлж зугтаана гэдэгээ тооцоолсон. Амлалтаа гүйцээхийн тулд СБатболд оюутолгойгоос гадна Тавантолгойгоо 350 сая ам доллорын өрөнд хятадуудад тавьж бас 21000 өгсөн. Ингээд С.Баяр сонгуульд амалсан оргүй хоосон мөнгөнөөс болж Оюутолгой Тавантолгой хоёр өрөнд унаж эд өөрсдөө дэлхийд байхгүй баячууд болж хувирсан. Уг нь монголын газар нутаг монголын ард түмний өмч юмсан. 7сарын 1 ний аллага хийн байж нэр хүндээ алдах шахсан МАН-ын хувьд ингэж нэр төрөө сэргээж амлалтаа өгөх гэж зүйтгэсний гай энэ. Үүнд АН ч буруутай. 5 сайдын суудлаас болж шудрага ёсноос дайжиж хууль бус эвслийн засагт орж ард түмнээсээ уравсан. 5 хүний амийг үрж 5 суудал авсан АН ч хариуцлагад унах ёстой.
2013-02-07
төрийн тэргүүн:
монгол улс одоо саалийн үнээгээ үнэлэх цаг нь болсон үнээ сүүтэй гэдгийг тогтоосон гэхдээ сүү нь монголын ард түмний өмч гэдгийг орхигдуулсан түүнийг залилагчид авилга өгч үнэгүйтүүлж хэдхэн авилгачны хөрөнгө юм шиг гэрээ хийсэн тэрнийгээ ч хайцаалах аргыг одоо хүртэл хамгаалж байгаа мөн хэдэн авилгачдыг сарын 40000долл-ын цалин өгч монголын талыг төлөөлж туз-ийн гишүүнээр томилж тоглож байгаа монголын төрийн тэргүүнээр ажиллаж байсан гэх энэ хэдэн монголын талыг төлөөлж туз-д суугаа нөхдийг сарын 40000долл-ын цалин гэх хахууль нь үнээний сүү үнэгүй болж харагдтал нь сохруулж эх орноо ард түмнээ гэх сэтгэл зүрхгүй болгосон ийм хүмүүсийг яаж ард түмэн төрийн тэргүүнээрээ сонгож байсан юм бол доо маш их харамсаж байна
2013-02-07
саалийн үнээ:
энэ хэлэлцээрээр саалийн үнээгээ л үнэлэх хэрэгтэй тэгвэл зорилго биелэх байх даа
2013-02-07