Оюутолгойн төслийн Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийв

img

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн асуудлыг Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон юм. Үүний дагуу өчигдөр Хувь нийлүүлэгчдийн ээлжит зургадугаар хурал эхэлсэн. Энэ удаагийн хурлыг Монголын Засгийн газрын санаачилгаар зарлан хуралдуулж байгаагийн зэрэгцээ Засгийн газрын төлөөлөл анх удаа оролцсоноороо онцлогтой.

 Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудал, Монголын талаас дэвшүүлсэн саналын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр хамтарсан мэдээлэл өглөө.

 Тус хурлаар хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн удирдлагууд “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн асуудлыг хөндсөн бол манай төлөөлөгчдийн зүгээс хувь нийлүүлэгч талууд болох Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай зургаан гол асуудлыг гарган тавьсан. Эдгээр нь өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танилцуулсан чиглэлүүд буюу тодруулбал:

  1. Төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгаан, түүний задаргаа болон ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх,
  2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалтуудыг эргэн харах,
  3. Менежментийн үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг ил тод байлгах,
  4.  “Антре гоулд” компанийн эзэмшилд буй, ордын нөөцийн 30 хувийг хамарч буй тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид шилжүүлэн шийдвэрлэх,
  5. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компани сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлах,
  6. Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэх зэрэг асуудал багтсан юм.

 Эдгээр асуудлаас үүдэн хувь нийлүүлэгчдийн хооронд үл ойлголцол үүсэх, гэрээний хэрэгжилтэд сөрөг үр дагавар учрах, цаашлаад төслөөс хүртэх ашиг, үр өгөөжид сөргөөр нөлөөлж болзошгүйг хурлын үеэр Монголын талаас цохон тэмдэглэжээ. Иймд хууль зөрчигдсөн гэж үзэж болох дээрх асуудлуудыг засч залруулах хэрэгтэйг мэдэгдэж, Монголын төр засгийн зүгээс “Оюу толгой” ХХК болон хөрөнгө оруулагчаас зөвхөн хууль дээдлэхийг шаардаж байгаа ба харилцан ойлголцсоны үндсэн дээр төслийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ.

Ийнхүү хоёр талаас хөндсөн асуудлуудад үндэслэн 13 чиглэлээр Төлөөлөн удирдах зөвлөлд хугацаатай үүрэг өгөхөөр тогтсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
3847УНП саарал өнгийн PRUIS маркийн машин UB мартын машины зогсоол дээр байсан машиныг гарахдаа мөргөж хаячаад явсан байна. Арай дэндүү юм ухраад гарах боломж байсаар байхаад өөрөө машинаа шал хөндлөн тавьчаад хүний машин мөргөчөөд явчдаг иймэрхүү юмнуудыг дорвитой арга хэмжээ авмаар юм Хариу бич
2013-02-08
иргэн:
250 сая ам.доллараа аваад худгаа \ОТ\ хаах хувилбар тэдэнд бий.Хэдэн арван тэрбумаар нь алдагдал гээд данснаасаа хасчихдаг, дэлхийд нэг тархсан олон төсөлтэй,үндэстэн дамнасан корпорац.Тэгвээс Монгол сүйрэх үү? Үгүй нь тодорхой. Цөөн тооны монгол эрхэмүүд сүйрч магадгүй юм.Байр суурин дээрээ буцалтгүй байж эрх ашгаа хамгаалахыг Монголын одоо, ирээдүй шаардаж байна.Хэлэлцээрт орж буй эдгээр улс төрчид харин бэлэн үү?
2013-02-08
3dah hursch ch gehshig. hol ochij guts zza
2013-02-08
zochin:
Chinii itgesen naiz chinii uuduus nohoi met aashilval chi chono met arhirch chaddag baih yostoi.
2013-02-08
zochin:
Idsen eruu huvhairch iduulsen but urgadag.naimaand naiz biadaggui yum.bidend 3 dahi hursh heregtei.zugeer l uchraa olohoo bod.hun heleeree mal huluuruu gedeg shuu.
2013-02-08
3dah hursch ch gehshig. hol ochij guts zza
доржоо:
гэрээ хийж байсан тухайн цаг үеийг эргээд саная. МАНАН-ийн засгийн газар байлаа. ерөнхий сайд нь Сү.Батболд БА сайдуудыг нь дурдахын ч хэрэггүй тодорхой. энэ үе бол МАН сонгуульд ялААД ЯЛАХДАА АМАЛСАН НӨГӨӨ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨ ХААНААС ЯАЖ БОСГОХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛД ОРЧООД БАЙСАН НЬ ТОДОРХОЙ. Цорын ганц арга нь Оюутолгойг Авенхоуд тэдэнд ашигтай байдлаар гэрээ хийн өгч урдчилгаанд мөнгө зээлэх хэрэгтэй байлаа. Үүгээр ч болж 250 САЯ ДОЛЛОР АВСАН. нӨГӨӨДҮҮЛ НЬ Ч МАШ ДУРТАЙ ДУУН ДЭЭР НЬ ЭНЭ МӨНГИЙГ ӨГЧИХСӨН. ДАРАА НЬ ШИНЭЭР ГАРЧ ИРСЭН ЯМАРЧ ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН ЭНЭ МӨНГӨӨР БООЛТ ХИЙНЭ ГЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ ХУВЬД ТООЦООЛСОН. С.Баяр энэ мөнгийг зээлхээр болж тохироод өөрөө ерөнхий сайдаас татгалзан С.Батболдод шилжүүлэн өөрөө гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлсэн хувь шагналаа гадныхнаас аваад улс төрөөс зугтсан. Ард түмэндээ бол ЭХ ОРНЫ ХИШИГ гэж хуурамчаар нэрлэж тарааж үрэн таран хийсэн. Амлалтаа өгсөн үү гэвэл өгсөн. Гэхдээ гүйцэд биш.Гэтэл намын амлалтнаас болж улс орон монголын баялаг хэрхэн харийхны гарт орж байгааг ч тоогоогүй. МАН л нэр хүндээ цэвэр авч явж байвал монгол орон яах нь түүнд падгүй байлаа. Учир нь тэр монголоос зайлж зугтаана гэдэгээ тооцоолсон. Амлалтаа гүйцээхийн тулд СБатболд оюутолгойгоос гадна Тавантолгойгоо 350 сая ам доллорын өрөнд хятадуудад тавьж бас 21000 өгсөн. Ингээд С.Баяр сонгуульд амалсан оргүй хоосон мөнгөнөөс болж Оюутолгой Тавантолгой хоёр өрөнд унаж эд өөрсдөө дэлхийд байхгүй баячууд болж хувирсан. Уг нь монголын газар нутаг монголын ард түмний өмч юмсан. 7сарын 1 ний аллага хийн байж нэр хүндээ алдах шахсан МАН-ын хувьд ингэж нэр төрөө сэргээж амлалтаа өгөх гэж зүйтгэсний гай энэ. Үүнд АН ч буруутай. 5 сайдын суудлаас болж шудрага ёсноос дайжиж хууль бус эвслийн засагт орж ард түмнээсээ уравсан. 5 хүний амийг үрж 5 суудал авсан АН ч хариуцлагад унах ёстой.
2013-02-07
Баярцогтын сайн гэрээ...:
хэдхэн сарын өмнө Баярцогт дэлхийд байхгүй ашигтай хийгдсэн гэрээ гээд Ганбаатарын тэнэг бүдүүлэгийг гайхаад ханхалзаад байсан чинь ямар аймаар түүхий гэрээ хийсэн хүмүүс вэ. Энэ гэрээнд монголын талын хяналтын эрх мэдэл тусгагдаагүй байна. монголын нутаг дэвсгэр дээр монголын бус хууль үйлчлэхээр хийчихсэн энэ гэрээг үндсээр нь янзалж цэгцлэж МАНАН-ийн дуракуудад хариуцлага тооцох хэрэгтэй.
2013-02-07
bid oyu tolgoigoo uursduu ashiglaj blohgui l ym bhadaa 1.5 terbum dollariin bond bosgochihloo bid chadna shdee
2013-02-07
төрийн тэргүүн:
монгол улс одоо саалийн үнээгээ үнэлэх цаг нь болсон үнээ сүүтэй гэдгийг тогтоосон гэхдээ сүү нь монголын ард түмний өмч гэдгийг орхигдуулсан түүнийг залилагчид авилга өгч үнэгүйтүүлж хэдхэн авилгачны хөрөнгө юм шиг гэрээ хийсэн тэрнийгээ ч хайцаалах аргыг одоо хүртэл хамгаалж байгаа мөн хэдэн авилгачдыг сарын 40000долл-ын цалин өгч монголын төлөөний уз-ийн гишүүнээр томилж тоглож байгаа монголын төрийн тэргүүнээр ажиллаж байсан гэх энэ хэдэн монголын талыг төлөөлж туз-д суугаа нөхдийг сарын 40000долл-ын цалин гэх хахууль нь үнээний сүү үнэгүй болж харагдтал нь сохруулж эх орноо ард түмнээ гэх сэтгэл зүрхгүй болгосон ийм хүмүүсийг яаж ард түмэн төрийн тэргүүнээрээ сонгож байсан юм бол доо маш их харамсаж байна
2013-02-07
С.Баяр С.Батболд нарыг түргэн баривчилж хахуулийн мөнгийг нь хураах хэрэгтэй.
2013-02-07
Хөөе тэгээд эцсийн үр дүн юу юм вэ.
2013-02-07