
Хятадын Жежиан мужийн Венжоу хотын засаг захиргааны хоёр ажилтан ой нэг сартай хүүхдийг нь газар унагааж, хөнөөжээ. Уг асуудал нэг хүүхэд бодлогыг зөрчиж, гурван хүүхэдтэй болсон асуудлаас үүдэлтэй аж. Гурав дахь хүүхдээс үүдэлтэй өрийн асуудлыг хэлэлцэхээр ирсэн тэд маргаан дэгдээж хүүхдийг тэврэхээр булаацалдаж байгаад аминд нь хүрсэн юм. Түүгээр ч зогсохгүй газар унах үед хүүг авч явахаар ирсэн машин хөдөлж таарсан учир хүүг машин дайрсан аж. Хүнд бэртэл авсан хүү эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Хүүгийн эцэг эх нь гурав дахь хүүхдээ гаргаснаасаа хойш өр төлбөрт орж түүнийгээ төлөх чадваргүй болжээ.
Энэ хэрэг гарсны дараа захиргааны ажилтнуудын байрны гадаа хэдэн мянган оршин суугч ирж ийм балмад хэрэг үйлдсэн этгээдүүдийг шийтгэхийг уриалсан. Хэрэг гарах үед байсан гэрчүүд захиргааны ажилтнуудын буруу болохыг цагдаа нарт мэдүүлсэн юм. Тиймээс буруутай этгээдүүдийг баривчилж байцааж хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Хятадад 30 гаруй жилийн турш нэг хүүхэд бодлого хэрэгжиж байгаа. Энэ журмыг зөрчиж нэгээс дээш хүүхэдтэй болсон айл тэр хүүхдийн бүх төлбөрийг хувиасаа төлөх болдог. Тиймээсс ихэнх айлууд нэг хүүхэдтэй байхыг илүүд үздэг аж. Үүнээс үүдэн нийгэмд олон сөрөг хандлагууд илэрч байгаа.
Э.Мөнхнсан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ