Рианна Крисийн шүүх хуралд иржээ
Дуучин Рианна өчигдөр Лос-Анжелосын дээд шүүхэд найз залуу Крисийнхээ шүүх хуралд хамт хүрэлцэн иржээ.
Рианна Крист хуралд орохоос өмнө амжилт хүссэн аж.
Крис Браун дөрвөн жилийн өмнө Рианнаг зодсон хэргээр тэнсэн харгалзах ял сонсч, нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсэн юм.
Гэвч тэрбээр шүүхээс оноосон хөдөлмөрийг гүйцэтгээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг хуурсан гэж прокурор үзсэн байна. Тиймээс дахин шүүхэд дуудаж байгаа нь энэ юм. Хэдийгээр хосууд эвлэрч одоо хамтдаа байгаа ч үүсэн асуудлаа шүүхээр бүрэн шийдвэрлүүлж чадалгүй үргэлжилсээр байна.
Крис Брауны өмгөөлөгч Марк Герагос өөрийнхөө үйлчлүүлэгчийг нийгэмд тустай хөдөлмөрийг зохих ёсоор нь хийж гүйцэтгэсэн, түүн шиг хийсэн хэрэгтээ “зовж шаналсан” үйлчлүүлэгчтэй өмнө нь таарч байгаагүй хэмээн шүүгчдийн өмнө хэлжээ.
Өчигдрийн шүүх хурлаар мөн л хэргийн эцэслэж чадаагүй. Түүнийг ирэх дөрөвдүгээр сард дахин шүүхийн танхимд ирэхийг сануулжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ