Габонд 11 мянган заан устгажээ

img

Зааны ясны наймаа эрхлэгчид 2004 оноос хойш 11 мянган заан устгасан гэсэн мэдээг ирүүлж байна. Тус улсад Африкийн нийт зааны 13 хувь нь буюу 400 мянган заан байдаг гэсэн статистик бий. Үндэсний баялаг болсон тэдгээр амьтдыг хайрлаж хамгаалахын оронд хороож байгаа нь зөвхөн Габоны асуудал ч бус дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Наймаачид  зааны соёог авахын тул устгадаг аж. Нутгийн уугуул иргэд болоод амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгийнхний ярьж буйгаар зааны хууль бус наймаа хяналтаас гарчээ. Африкийн орнынхон Ази руу үнэт эрдэнийн чулуу болоод зааны ясан эдлэлүүдийг маш өндөр үнээр наймаалдаг гэнэ. Зааны соёо жижигхэн ч гэсэн яагаан өнгийн судалтай байх тусмаа чанартай хатуу, нягтрал сайтай байдаг юм. Энэ нь илүү үнэд хүрдэг гэнэ. Иймээс ихэвчлэн залуу заанууд наймаачдыг гарт  өртдөг байна. Тооцоолж үзвэл 2001 оноос хойш өдөрт Африкийн орнуудад 50-100 заан үхэж байгаа аж. Зааны наймаа ихсэж хориглосоор байхад хил гаалиар гаргасаар байгаа нь авлига хээл хахуульд идэгдсэний шинж хэмээн тайлбарлаж байгаа. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bb:
bas l onoo muu xujaa nar ondor yneer avch bgaa yum
2013-02-09
zochin:
manaihan horiod baihad shonhor shuvuuga gargaj duusgah geed bugiin evree zuuj, temeenii tavhaigaa zardag shig. eniig undur uneer edelsen geed hunees uur yu haragdahiin shal hereggui yumand une hayhiin.zovlongui olj baigaa munguu gej hiih yumaa olj yadahiin yaduust bair bariad ugvul taarna zaani soyo avch baihaar
2013-02-08
В. Ганзориг:
Африк хүмүүс Монгол хүмүүс их адилхан юм бн. Хориотой гээд байхад заанаа алаад. Хориотой гээд байхад тарвагаа агнаад.
2013-02-07