Мексикт есөн настай охин ээж болжээ

img

Мексикт есөн настай охин Лино Гонзалес Корона төрсөн нь тус улсын хамгийн залуу ээж болж байгаа хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна. Охины  бие тун ч чийрэг сайн байсан учир хүүхдээ тээж төрүүлж чадсан гэж эмч нар хэлж байгаа юм. Учир нь найман настай хүүхэд жирэмсэлж, хүүхэд тээнэ гэдэг тун ховор тохиолдол гэв. Түүнчлэн биеийн эсэргүүцэл нь ч муу байдаг тул хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг аж. Есөн настай охины найз залуу нь 17 настай бөгөөд хоёр сарын өмнө охиныг жирэмсэн гэдгийг мэдмэгцээ зугтжээ. Лино охин ээждээ өсвөр насны хүүтэй болзож байгаагаа хэлсэн ч ээж нь арай жирэмсэн болох дээрээ тулна гэж бодоогүй хэмээн АВС-д ярьсан байна.   Лино нэгдүгээр сарын 27-нд “General de Occidente” эмнэлэгт амаржсан бөгөөд 2.8 кг жинтэй бяцхан охин төрүүлжээ. Харин дахин ийм явдал гаргахгүйн тулд охины ээж түүнд ерөндөг тавьж өгөхийг эмч нараас хүсчээ. Нэгэнт Лино охины биологийн бүх явц нь гүйцсэн ч гэсэн эмч нар хараахан ерөндөг тавих эсэхийг шийдээгүй байгаа юм байна. Тэдний гэр бүл 11 хүүхэдтэй хотын захад амьдардаг ядуу айлуудын нэг аж. Эцэг эх нь өдөржин ажилтай байдаг учир хүүхдүүд нь хараа хяналт сул байдгаас ийм явдал гарсан гж үзэж байгаа юм. Есөн настайдаа хүүхэд тээж төрүүлнэ гэдэг биологийн хувьд байж боломгүй юм хэмээн эмч нар гайхаж байгаа. Мексикийн эмч нар хамгийн багадаа 12 настай охиныг төрүүлж байсан гэнэ.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1123:
тэдний охид хөвгүүд өсгөлүүн л дээ... манайхан шиг давжаа, мээмгүй, богино хөлтэй биш шүү дээ...
2013-07-11
dada:
TEGEED JIL GARAN TEEGED YAWJ BHAD EEJ AAV N HARDGUI EEEE KKKKKK PANAL PANAL PSDA
2013-02-13
teneg zalyyd epvvgiin xepeg xvleelgebel raapna
2013-02-08
oko:
hvni amdald san.nd oromgvi zvil ih taarna shv de gehde ter ohini aawig 100% buruutgaj bolohgvi ee
2013-02-08
muugii:
үнэхээр зочирдмоор мэдээ байна монголд бол арай ийм явдал байхгүй ээ эхчүүд минь охин үрдээ хараа хяналт сайн тавьж байгаарай
2013-02-08
zambraagui, zatiurhui yum
2013-02-08
Эрхэс:
Энэ Мексик энээ тэрээ гэсэн улсуудад иймэрхүү харьцаа их замбараагүй байдаг юм шиг байгаамаа.
2013-02-08
JN:
Huuhdiin etsegt eruugiin hariutslaga huleelgevel taarna..
2013-02-08