Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн байна

img

Баруун аймгуудын нутгаар Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Сүхбаатар аймгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус, өдөртөө Халх голын саваар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна. Говийн аймгуулын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Улаанбаатар хот: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ