
Морзе телеграфын аппарат бүтээхээр арван жил ажиллажээ. 1837 онд тэр 500 метр урттай тусгайлан тавьсан шугамд анх удаа телеграф танилцуулсан байна.
Тэгэхэд дамжуулсан болон хүлээн авсан цахилгаан утсыг унших аргагүй байжээ.
Хагас жил хүрэхгүй хугацаанд Морзе урт, богино дохиог хослуулан дамжуулдаг дохионы кодыг зохиосон байна. Цэг, зураасын хослол нь Морзегийн алдарт цагаан толгой болсон юм.
1838 оны хоёрдугаар сарын 8-нд Нью-Йоркийн их сургуулийн байранд Морзе 15 километрийн урт шугамд өөрийн хоёр дахь шинэ бүтээлийг амжилттай танилцуулсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ