Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

"Монгол ньюс" мэдээллийн төвд 12.00  цагт “Дижитал” хамтлагийн гэгээн хайрын баярын өдөрт зориулж буй “Зүрх рүү” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 13.00 цагт Мэдээлэл технологийн “Starsoft” компаниас гар утсанд суурилсан ургийн бичгийн программыг танилцуулна. Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт Боловсролын системийн шинэчлэлийн асуудлаар гавьяат багш, эрдэмтдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. БОНХЯ-нд 12.00 цагт БОНХЯ-ны ажлын хэсгээс Оюутолгой, Ухаахудаг, Энержи ресурс дахь уурхайн байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаар сэтгүүлчдэд мэдээлнэ. Хүүхдийн төлөө үндэсний газарт 15.00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газраас хурдан морины уралдааны унаач хүүхдийн хамгааллын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ