Испанийн ерөнхий сайдыг огцруулах бичигт нэг сая хүн гарын үсэг зуржээ

img

Испанийн ерөнхий сайд Мариано Рахойг огцрохыг уриалсан өргөх бичигт хоёрдугаар сарын 7-ны пүрэв гариг гэхэд нэг сая гаруй хүн гарын үсэг зураад байна. Гарын үсгийг онлайнаар авч байгаа аж. Испанийн 47 оршин суугч тутмын нэг нь уг баримт бичигт гарын үсэг зурсныг Франс пресс агентлаг тэмдэглэжээ. Ерөнхий сайд болон түүний тэргүүлдэг консерватив Ардын намын бусад гишүүнийг авилга авсан гэж буруутгаж байгаа баримт бичиг нийтлэгдсэний дараа Рахойг огцруулах кампанит ажил эхлэсэн байна. Энэ нь El Pais сонинд нийтлэгдсэн тус намын ерөнхий санхүүч асны  нягтлан бодохын тайланг хэлж байгаа ажээ. Рахойг нэн даруй огцорч, завсрын сонгнууль явуулж, түүнчилэн төрийн ямар нэг албан тушаалд ажиллаж, эсвэл намд алба хашиж байгаа авилгад сэжиглэгдсэн Ардын намын гишүүдийг огцрохыг өргөх бичигт шаардаж байна. Рахой болон намын бусад төлөөлөгч өөрсдөд нь тулгасан зэмлэлийг няцаагаад, нийтлэгдсэн тайлан нь худал хэмээн нотолж байгаа ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ