Гүйгүүл прокурорыг баривчилж авчрав

img

Казиногийн тоглоомыг нуун хаацайлсан хэмээн сэжиглэгдэж байгаа бөгөөд  шийтгэл хүлээхээс бултан Польшид нуугдаж байсан  Москва мужийн прокурорын нэгдүгээр орлогч асан Александр Игнатенког Орост шилжүүлэн өгчээ. Польшийн эрх баригчдын төлөөлөгчид бүхий л шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсний дараа түүнийг оросын цагдаагийн байгууллагын ажилтнуудад хүлээлгэн өглөө гэж ДХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Хуучин прокурор тоглоомын хууль бус үйлдэлд холбогдсон хамгийн дээд албан тушаалтан юм. “Бүлэг хүмүүс хахууль авсан”, “Онцгой их хэмжээний луйвар хийсэн” гэсэн ОХУ-ын эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар яллагдагчаар татагдаж буй  Игнатенко 2011 онд Оросоос гарч, хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болжээ.  Өнгөрсөн оны нэгдүгээр сарын эхээр түүнийг Польшийн уулын цанын Закопанын баазаас баривчилсан байна. Энд тэр Литвийн хуурамч паспортаар иржээ. Москва мужид нууц казиногийн сүлжээ ажиллаж, эзэд нь хүчний байгууллагынхны ивээлд байдаг гэж  2011 оны эхээр Оросын аюулаас хамгаалах албанаас мэдэгдсэн юм. Нууц бизнесийнхэн орлогоо прокурорын болон цагдаагийн ажилтнуудтай хуваадаг байжээ.  Мөрдөн шалгах ажлын явцад  хүчний байгууллагын арваад хүнийг баривчилсан ч, яваандаа тэд бүгдээрээ суллагдсан байна. Одоо уг хэрэгт холбогдсон нэг хүн ял эдлээгүй ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

':
монгол эдийн засгийн алуурчдын гар хөл болж монголд ашиггүй гэрээ ( бороо, оюутолгой, таван толгой) хийсэн хүмүүсийг үүн шиг барьж хариуцлага тооцоосой
2013-02-09
bayaraa ahaa naashir naashir
2013-02-08
зочин:
Дорлигжав эхлээд өөрийгөө шалгүүлах хэрэгтэй, тэгэхгүй бол өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй байж, бусдын толгой дээрх тэвнийг гэдэг юм болно.
2013-02-08
Jamukh:
Улсын монго хулгаи хиисэн нохдуудыг яаг энэ нохор шиг баривчилж авч ирээд нус гардаг газараас н цус гартал нь шалгаад огохоор их юм гар ч ирнэ шуу АТГ нохдууд одоо жинхэн тулнуудыг барьж баигаад талархаж баина
2013-02-08
tu:
монголоос зугтаасан баагиaйнуудын яагаад ингэж баривчилж болохгүй гэж
2013-02-08
hi:
manai prokororuudiig shalgah hergetei
2013-02-08