Т.Ганди: Гадаад иргэнтэй гэр бүл болохыг хуульчлах боломжгүй байдаг

Гадаад улсын бэр болж байгаа Монгол бүсгүйчүүд ямар нэг хүнээр дамжуулан, эсвэл зуучлагчидаар дамжуулж гэр бүл болдог. Монгол охидын ихэнх нь Солонгос улсын иргэдтэй гэр бүл болж байгаа ч тэднийг зуучлагчид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн ч ямар ч хариуцлага хүлээхгүй байсаар байна.
Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай охид бүсгүйчүүд дэлхийн 80 гаруй орны 6000 гаруй иргэнтэй гэрлэлтээ батлуулжээ. Харин Солонгосын Цагаачлалын албанаас өгсөн мэдээллээр 2500 Монгол бүсгүй Солонгосын бэр болжээ. Тэднээс 193 нь Монгол улсын иргэншилээсээ татгалзаж, Солонгосын иргэн болсон байна.
Ямар нэг аргаар Монголоос гарч гадаад улсад оччих л юм бол ажил хийгээд мөнгөтэй болж, сайхан амьдрана гэж төсөөлсөн бүсгүйчүүд харийн бэр болж, эрх хамгаалж чадахгүй амьдарсаар. Зураг хараад л зуучлагчийн сайхан үгэнд итгэж амьдралынхаа ханийг сонгодог тэдний хувьд тэс өөр ирээдүй хүлээж байдаг нь олон бүсгүйчүүдийн бодит амьдралаар батлагддаг.
Сайхан зургийг нь харуулж, баян тарган гэж сурталчилдаг нь гэр бүл хууль бусаар зуучлагчдын хамгийн сайн арга. Харин зуучлагчдын хэлсэн сайхан үгсийн ихэнх нь худлаа байдаг. Худлаа ярьсан зуучлагчидаас болж ирээдүйн амьдралаа сүйтгүүлж байгаа монгол бүсгүйчүүд хүний нутагт яаж ч чадахгүй хувь тавилантайгаа эвлэрсээр амьдардаг.
Гэтэл үүнийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд гадаад дотоодын хэнтэй ч гэр бүл болохыг хуульчлах боломжгүй гэж тайлбарлалаа.
Монгол охид мессенжер, чаат зэрэг зар сурталчилгаагаар хуулиар хориглосон гэр бүл зуучлагчийн амлалтанд автаж, бие хаагаа үзүүлж, хүсэл мөрөөдлөө солонгос нөхөртөө хүргэхээр бичлэг хийлгэсээр байна. Харин салбарын яам, төр нь мэдсээр байж, зуучлагчдын үйл ажиллагааг зогёоож чадалгүй олон жил боллоо.
Зуучлагчийн буруугаас болж бүсгүй хохирлоо гэхэд зуучлагчтай хариулцага тооцох ямар ч эрх зүйн зохицуулалт манай улсад байдаггүй.
Солонгос улс гэр бүл зуучлагчаар дамжуулан гэрлэхийг зөвшөөрдөг учраас зуучлалын тухай хуультай. Энэ хуулиараа иргэдийнхээ эрхийг хамгаалж, хэрвээ зуучлагчи йн буруугаас болж хэн нэгнийх нь эрх зөрчигдвөл зуучлагчтай хариуцлага тооцдог байгаа юм.
Харин манай улсад зуучлалыг зөвшөөрдөггүй хэрнээ, нууцаар зуучилж охидыг явуулсаар байгаа явдлыг таслан зогсоож чадахгүй л байна.
Ц.Соёлмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ