Ш.Батцэцэг МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаан 10.30 цагт эхэлж хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Хуралдааны эхэнд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Улсын Их Хуралд төрийн бус гурван байгууллага болох “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэг, Просервис ХХК-ны захирал Д.Бямбаа, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал ирүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх санал болгосон хүмүүсээс Шагдарын Батцэцэгийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжсэн байна.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчээс асуух асуулт байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлсэн.

Ингээд Ш.Батцэцэгийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжих санал 85,4 хувиар дэмжигдсэнээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. Ингэснээр Ш.Батцэцэг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 дахь гишүүнээр томилогдож байгаа юм байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бакей:
Танд баяð хүргэе! Харин ҮЗ-д ороод хамгийн түрүүнд Ìîíãîëûí îëîí íèéòèéí òåëåâèçèéí çàõèðëûí ñóóäàëä óëñ òºðèéí òîìèëãîîãîîð ÀÍ-ûí ãèø¿¿í, àðèëæààíû òåëåâèçèéí çàõèðàë ×.Äàâààáàÿð ãýã÷ рэх ашигийн зөрчилтэй нөхөр î÷÷èõîîä áàéãàà àñóóäëûã ñºõºõ áîëòóãàé. 40 гаруй жилийн түүхтэй манай ууган телевизийг удирдчих өөр мэдлэг боловсролтой хүн олдохгүй байна гэхэд итгэхэд бэрх. З.Энхболд л өөрийнхөө хүнийг тийш нь хулгайч шиг ҮЗ солигдох дүйвээн дунд сэмхэн чихчихсэн гэсэн яриа олон түмний дунд байна шүү. Åð íü îëîí íèéòèéí òåëåâèç, àðèëæààíû òåëåâèçýýñ øàë ººð þì ãýäãèéã îéëãîæ õóóëèéí õ¿ðýýíä àæèëëàõûã õ¿ñüå!
2013-02-10
saar:
teneg avgai
2013-02-08
Энэ хүн тэнд юу хийх юм бол доо. Цалин л авах байхдаа. Өөрөө нэг өгүүлбэр зөв тавьж чадахгүй байж, тэр том хэвлэл мэдээллийн хэрэгслийг удирдахад оролцох гэнэ. Монголд дээрдэж байгаа юм нэг ч алга. Иймэрхүү баагий нараар дүүрлээ.
2013-02-08
Tumurchudur:
sain uu Baagii amjilt husie
2013-02-08