Нийслэлийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

img

Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүд ирж хотол олноороо өвлийн хүйтнийг өнтэй давж, хаврын урьтай учран золгосны баяраа тэмдэглэх гэж буй нийслэлийн иргэддээ сар шинийн мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ сайн зүйлийн хажууд саар зүйл даган явдагыг сануулан Нийслэлийн Цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. - Хэрвээ та гэртээ хүн үлдээлгүй олон хоног, цагаар явах гэж байгаа бол хаалга цонхныхоо бэхэлгээ, гэрэл цахилгаанаа сайтар шалгаж хажуу айлдаа захиж үлдээснээр орон байрны хулгай, гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлж чадна. - Хэрвээ танай хажуу айл эзэнгүй байгаа бол иргэнийхээ үүргийг биелүүлэн анхаарал хандуулан сэжигтэй зүйл илэрвэл цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдээрэй. - Тээврийн хэрэгсэл дотроо эд зүйлээ орхих, харуул хамгаалалтгүй газар тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар орхих нь хулгайд эд зүйлээ алдах нэг нөхцөл гэдгийг санаарай, -Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг ардын үгийг санан баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйлийг соёлтой, зохистой хэрэглээрэй. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр осгох,  бэртэх зэрэг эрүүл мэндээрээ хохирохоос гадна гэмт халдлагад            өртөх,             бусдыг        хохироох      эрсдэл дагуулдагийг анхаараарай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй Нийслэлийн Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
3847УНП саарал өнгийн PRUIS маркийн машин UB мартын машины зогсоол дээр байсан машиныг гарахдаа мөргөж хаячаад явсан байна. Арай дэндүү юм ухраад гарах боломж байсаар байхаад өөрөө машинаа шал хөндлөн тавьчаад хүний машин мөргөчөөд явчдаг иймэрхүү юмнуудыг дорвитой арга хэмжээ авмаар юм Хариу бич
2013-02-08
Zochin:
3847УНП саарал өнгийн PRUIS маркийн машин UB мартын машины зогсоол дээр байсан машиныг гарахдаа мөргөж хаячаад явсан байна. Арай дэндүү юм ухраад гарах боломж байсаар байхаад өөрөө машинаа шал хөндлөн тавьчаад хүний машин мөргөчөөд явчдаг иймэрхүү юмнуудыг дорвитой арга хэмжээ авмаар юм
2013-02-08