
Замби улсын Лусака хотод зам тээврийн ноцтой осол гарчээ. Үүний улмаас 53 хүн амиа алдсан байна. Зорчигч тээврийн автобус, ачааны тэрэгтэй мөргөлдсөний улмаас их хэмжээний хохирол учирлаа гэдгийг орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Осол Лусака хотоос 100 км-ийн зайд хоёр урсгалтай хурдны зам дээр гарчээ. Тус улсад өмнө нь ийм том хэмжээний, олон хүнийг хамарсан осол гарч байгаагүй аж. Автобус хот хооронд зорчдог шуудангийн автобус бөгөөд дүүрэн зорчигчтой явж байсан гэнэ. Ослоос 22 хүн эсэн мэнд гарсан боловч тэдний олонхийх нь биеийн байдал тун хүнд байгаа юм байна.
Цагдаа нар ослын шалтгааныг тодорхойлохдоо ачааны автомашин өндөр хурдтай явж байснаас ийнхүү осолдсон гэж үзэж байгаа юм. Амьд гарсан гэрчүүдийн мэдүүлгээр ч ачааны машин гэнэт хурдтай гарч ирснээс автобустай мөргөлдсөн гэжээ. Одоо амиа алдагсдыг хотын эмнэлэгт хүргэж цогцос таних ажлыг эхлүүлжээ.
Гарсан эмгэнэлт ослын улмаас тус улсын ерөнхийлөгч хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ