Цэргийн дүйцүүлэх албаны төлбөрийн хэмжээг тогтоов

img

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, цэргийн албанд татах цэргийн насны залуучуудын тоо зэргийг харгалзан 2013 онд дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Өнгөрсөн онд энэ тоо 624 байсан бол энэ жилийн дээд хязгаарыг 659 хүнээр тогтоосон байна. Энэ хурлаар мөн цэргийн дүйцүүлэх албыг 2013 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3 сая 726 мянга 786 төгрөг байхаар тогтоолоо. Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгах хэрэгцээ шаардлага буурахгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн онд цэргийн насны залуусаар дүйцүүлэх алба хаалган анхан шатны бэлтгэл эзэмшүүлсний зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, түүнчлэн байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн  бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулж 250 сая төгрөгийн ажил үүрэг гүйцэтгүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhkbat:
ene tulburuu neg tuvshind barimaar yum aa.ard tumnii amidral yamar bgaa bilee de. jil ireh tusam l nemegdeed bgaa yu da
2013-03-02
Ard:
Ardiin hvv albaa haa..noenii hvv mongoo og gej baigaa umaa..hyyli bol hyyli...
2013-02-10
gol n tsalingaa iim aihtar tootsootoi buyu 3 сая 726 мянга 786 gej nemehgui bj toriin bolon busad irgedig daramtlah talin ajilaa garamgai sian guitsetgeh yum tedniig saishaan shagnaj ulsiin baatar bolgowol zohiltoi
2013-02-09
Юмны үнэ өсөхөөр дагаад өсдөг юм уу хаашаа ийн.
2013-02-08
зочин:
Арай дэндүү юм
2013-02-08
зочин:
3847УНП саарал өнгийн PRUIS маркийн машин UB мартын машины зогсоол дээр байсан машиныг гарахдаа мөргөж хаячаад явсан байна. Арай дэндүү юм ухраад гарах боломж байсаар байхаад өөрөө машинаа шал хөндлөн тавьчаад хүний машин мөргөчөөд явчдаг иймэрхүү юмнуудыг дорвитой арга хэмжээ авмаар юм Хариу бич
2013-02-08
зочин:
Арай дэндүү юм
bi law tolj chadahgui shuu yasan ondor be mongolchuudiin awdag tsalin hed bilee yamar mangar yumnuud ingej ondor hemjee togtoodog bna, 2008 ond AN-namaas amlsan 1 saya, MAN namaas amlsan 1.5 saya awch tolno hehe
2013-02-08