Пакистанд охидын хамтлагийн гишүүдийг баривчилжээ

img

  Пакистанд анхны охидын рок хамтлагийн гишүүдийг баривчилсан байна. Баривчилгаа хамтлагийн тоглолтын дараа болсон бөгөөд тэднийг нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж байна хэмээн нийгмийн сүлжээний сайтуудаар хүмүүс сэтгэгдэл бичиж эхэлсэнтэй холбоотой. Ихэнх хүмүүс хамтлагийнхныг лалын шашны үзлийг гутаасан хэмээн үзэж байгаа. Хамтлагийн гишүүд өмнө нь хэрэгт холбогдож байжээ. Одоо олон нийтэд буруу үзэл санаа сурталчилсан хэмээх шалтгаанаар хэрэг үүсвэл тэд тус бүр долоон жилийн ялаар шийтгүүлэх болно хэмээн Кашмир хотын цагдаагийн офицер Афадул Мужтаба ярьсан байна. Хэдийгээр охидын хамтлаг ямар нэгэн байдлаар буруу үйлдэл гаргаагүй ч тэдний дуулсан дуу болоод утга санаа нь олныг дургүйцүүлж байгаа учир ийнхүү баривчилж уран бүтээл хийх эрхийг нь хязгаарлаад байгаа юм. Хамтлагийн дууг интернэтээр болон олон нийтийн сувгаар цацахыг хориглоод байгаа ажээ. Гэхдээ хараахан охидыг буруутай хэмээн нотлоогүй байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус хамтлагийг буруутгах шаардлага байхгүй гэнэ. Харин ч ёс заншлын хувьд хүндлэлтэй  байсан, рок хамтлаг гэдэг утгаараа арай илүү задгай үг хэллэг ашигласан нь олны анхаарлыг татсан байх хэмээн  үзэж байгаа юм. Хамтлаг өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн тоглолт хийж, уран бүтээлээ дэлгэж эхэлсэн юм. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pakistan jaahan bolhi yuma yu duulj bga n oilgomjtoi shde chanartai law bish tiim zuilig horij tsagdad oorsdinho ner hundig unagad bh yum
2013-02-09
maya:
teneguudee. hugimiin yertunts hureegee teljbn.harinch UVURMUTS HARAGDAJ BN
2013-02-09
alchuurtai pok gj uy bhwe de shal balai um
2013-02-09
HEHE:
HARAAL IDSEN LALUUD
2013-02-08