Монгол хүн сансарт нисч, туйлд очиж, сумод түрүүлж, Microsoft-д ажилладаг

img

Дэлхийн хамгийн өмнөд цэг Нарийны голын сав газар шиг Тэнд нар баруунаас зүүн тийш буюу нар буруу эргэнэ. Зургаан сарын турш жаргалгүй манддаг ч өндөрт хөөрнө гэж үгүй тэнгэрийн хаяанаас дээш хамгийн дээд тал нь 23.5 орчим градуст л очдог. Байнгын хүчтэй салхины улмаас үүл тогтдоггүй, тэнгэр нь үргэлж цэлмэг. Харин нар жаргаж харанхуй нөмрөхөд хүчтэй салхи шуурга дэгдсэн зургаан сар үргэлжилдэг урт шөнө эхэлдэг. Энэ дүрслэлийг уншсан хэнд ч харь гариг уу аль эсвэл үлгэрийн орон уу гэх бодол эрхгүй төрмөөр. Ер бусын, танил биш санагдах энэ газар бол Антарктид тив дээр орших манай гаригийн хамгийн урд талын цэг, Өмнөд туйл юм. Мөсөн тив дээр анхны монгол судлаач 1972 онд хөл тавьсан байдаг. Сүүлийн 20 гаруй жил зогсонги байдалд байсан туйл судлалыг ШУТИС-ийн багш Л.Дүгэржав дөрвөн жилийн өмнөөс хөдөлгөөнд оруулав. Тэрбээр Монголын Антарктид судлалыг шинэ шатанд гаргах, орчин үеийн хөгжлийн голидрол, дэлхийн жишигт хүргэх “галт тэргийг хөдөлгөсөн” ганц дайчин.  Өмнөд туйл судлалын шинэ цагийн түүхийг өөрийн биеэр бичиж яваа “түүчээ тогоруу”. Тэрбээр тав дахь удаагийн аянаасаа “Өмнөд туйлын тэг цэг дээр очсон анхны Монгол хүн”гэсэн түүхэнд үлдэх эрхэм алдартай ирж байгаа. Түүнийг өмнөдөөс умард уруу эх орноо зорьж явах замд нь сонин сонсохоор Софигийн (Болгар улсын нийслэл) нисэх онгоцны буудал дээр Элчингийн ажилчдын хамт тослоо. -Сайн байна уу? Сайн явж ирэв үү? Монголын анхдагчдын тоонд багтан түүхэнд нэрээ мөнхлөх үйлс бүтээсэн танд баяр хүргэе. Дэлхийн зулай дээр хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаач? -Баярлалаа. Сайн явж ирлээ. Өмнөд туйлын цэг дээр очоод төрсөн сэтгэгдэл гэвэл миний төрсөн нутгийн Нарийны Хөдөөн гэх тал шиг л санагдсан. Увс аймгийн Тэс суманд Нарийны гол Эх голын хооронд 50 орчим км-ын өргөнтэй 120-иод км-ын урттай хөндий байдаг. Яг Дорнодын тал шиг. Гэхдээ Дорнодын талд цасны дээгүүр өвсний толгой харагдаад байдаг. Манай Нарийны Хөдөөд өвөл хаашаа ч харсан цав цагаан, цас шуураад, тэнгэр цэлмэг, нартай. Яг тийм орчин л намайг угтсан. Тэр байтугай Амундсен-Скотын баазын цаг уурын станцынхны ээлж солилцож буй нь хүртэл сумын төвийн цаг уурынхан ээлж солилцож байгаатай төстэй харагдаж байлаа. Эль хульхан орчинд хоёр бөөвийсөн нөхөр цасан дунд гаргасан жимээр алхаж байгаа нь танил санагдсан шүү. Гэхдээ тэд орчин үеийн ШУ, технологийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн супер үзүүлэлтүүд дээр суурилсан судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа л даа. Энэ бааз бол байнгын ажиллагаатай судалгаа, шинжилгээний төв. -Амундсен Скоттын цэг, бааз гээд яригдах юм. Энэ ямар учиртай юм бэ? -Дэлхийн хамгийн өмнөд цэгийг анх Норвегийн иргэн Рауль Амундсен гэгч 1911 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр олж тогтоосон байдаг юм. Үүнээс 34 өдрийн дараа буюу 1912 оны нэгдүгээр сарын 17-нд Английн судлаач Роберт Фалкон Скотт багийн дөрвөн гишүүнийхээ хамт мөн тэнд хөл тавьсан. Эхний багийн гишүүд бүгд эсэн мэнд эргэж ирсэн бол Р.Ф.Скоттын багийнхан өлсгөлөн болон хэт хүйтнээс болж буцах замдаа бүгд харамсалтайгаар амь үрэгдсэн байдаг. Тиймээс тэдний дурсгалыг хүндэтгэн Өмнөд туйлын цэгийг Амундсен-Скотт гэж нэрлэсэн. Тэнд дөрвөн зүг найман зовхис байхгүй зөвхөн хойд зүг л байдаг. Өөрөөр хэлбэл, хаашаа ч харсан умардыг хараачилж байна гэсэн үг. -Дэлхийн өмнөд туйлын цаг уур, орчны талаар биеэр очсон хүний хувьд бидэнд ярьж өгөөч. Нар жаргадаггүй, манддаггүй болохоор цаг тогтоох боломжгүй, тиймээс цаг байдаггүй, нар буруу эргэдэг гэх мэтээр их л өөр ертөнц сонсогдоод байдаг. -Антарктид манай дэлхийн хамгийн өмнөд бөгөөд хамгийн хүйтэн тив. Жилд ганцхан удаа нар мандаж мөн ганцхан удаа л жаргадаг. Өвөл, зун гэсэн хоёрхон улиралтай. Наран мандахаас жаргах хүртэлх зургаан сарын хугацааг зун гэх бөгөөд есөөс гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Зуны дундаж хэм нь -25.9 хэм бол өвлийнх -58 хэм. Одоогоор хамгийн дулаан өдөр 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд (-12.3 хэм), хамгийн хүйтэн нь 1983 оны долдугаар сарын 21-нд (-82.8 хэм) тохиосон гэж тэмдэглэгдсэн байгаа. Гуравдугаар сарын сүүлээр нар жаргаснаар тэнд түнэр харанхуй,  цасан, мөсөн шуургатай зургаан сар үргэлжилдэг урт шөнө эхэлдэг. Гэхдээ хоёрдугаар сар гээд л харанхуйлаад, шуураад эхэлдэг. Тиймээс наран мандсан “зуны дэлгэр цаг”-т судлаачид Өмнөд туйлыг илүүтэй зорьдог. Гэхдээ зуны улиралдаа ч тогтуухан байдаггүй. Ер нь 365 өдрийн 360 нь хүчтэй, салхи шуургатай байдаг. Өдөр зургаан сар, шөнө зургаан сар үргэлжилдэг мөн бүх уртрагууд (уртрагаар цагийн бүс тогтоодог)огтлолцдог цэг болохоор цаг тогтоох боломжгүй болж байгаа юм. Яг туйлын цэг дээр Шинэ Зеландын цагаар явдаг. Росс Айлэнд дээр АНУ-ын Антрактид судлалын “Мак-Мёрдо”станц гэж бий. Тийшээ Шинэ Зеландын Крайстчерч хотоос нислэг үйлддэг болохоор тэдний цагийг барьдаг хэрэг л дээ. -Монголын анхны хүн дэлхийн хэд дэх хүн болж туйлын цэг дээр гишгэв? -Би 5000 дахь хүн боллоо. Жилд дунджаар 150 орчим хүн очдог юм байна. Газар зүйн ойлголтоороо дэлхийн бүх уртраг тэнд нэгддэг, 90°S гэж нэрлэгддэг тийм газар. Тэнд хөл тавихын тулд АНУ-ын Төрийн Депертаментаас зөвшөөрөл авдаг юм. Дөрвөн жил хөөцөлдөж байж энэ жил эрх авч Болгарын Антрактидын нийгэмлэгийн тэргүүн, профессор Христо Пимпиревийн хамт очиж төрийнхөө далбааг мандууллаа. Анх нэгдүгээр сарын 06-нд очихоор төлөвлөсөн байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж хоёр өдрөөр буюу 08-нд болж хойшилсон юм. Энэ нь миний төрсөн өдөр байж таарч билэгшээж байлаа. Биднийг очих үед -32 хэмийн хүйтэн, салхитай байсан. -Антрактид аль ч улсын газар нутаг биш, энхийн болон шинжлэх ухааны зориулалтаар ашигладаг, дэлхий дээрх цорын ганц эзэмшигчгүй бүс нутаг биз дээ. Тийм байхад яагаад АНУ-ын Төрийн Депертаментээс зөвшөөрөл авдаг билээ? -Өмнөд туйлын байгаль, орчинг хамгаалах, био масс, баялагийг зүй зохистой ашиглах зорилгоор 1980 онд  Олон улсын Антрактидын конвенци гэж байгуулагдсан. Өдгөө 48 орныг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагыг АНУ тэргүүлдэг. Мөн тэг цэг дээрх Амундсен-Скоттын бааз бол АНУ-ынх. Энэ хоёр үндэслэлээр АНУ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг. -Та Монголыг энэ конвенцид элсүүлэх талаар нэлээд ярьдаг. Энэ асуудал юу болж байгаа вэ? -Ирэх гуравдугаар сарын 15 гэхэд Монгол улс Конвенцид ажиглагч гишүүнээр элсчих болов уу. Ноднин холбогдох байгууллагуудад нь баримт бичгээ бүрдүүлээд өгчихсөн байсан. Зургадугаар сарын 10-аар энэ асуудал яригдсан. Гэтэл тэр үеэр манайд сонгууль эхэлсэн байж таараад элсэж амжаагүй. Нэгэнт бичиг баримт бэлэн болсон тул Монголд очоод энэ асуудлыг хөөцөлдөж, хурдлуулна. Уг нь элсчихвэл Өмнөд туйлд Монголын судалгааны бааз байгуулах, үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, надаас өөр судлаачид, баг хамт олон туйлыг зорих үүд хаалга нээгдэх гээд байгаа юм. Конвенцэд элсээгүй учраас би Болгарын багийн гишүүн гэж явж байгаа шүү дээ. Хэрэв бид элсэж чадвал эвслийн 49 дэх орон болох юм. Манай элсэх хүсэлтийг Болгар, Чили, Испани, Герман, Португали, Орос зэрэг орнууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монголчууд танин мэдэхүйн шатнаасаа гараад судалгааны ажлын төвшинд хүрчихээр тэд хүлээн зөвшөөрч байна. Португалиуд өнгөрсөн жил хийсэн судалгааны 1000 орчим хуудас материалаа файлаар надад өгсөн. Хэрэв энэ судалгааг Монголчууд бие дааж хийсэн бол дахиад 2-3 жил шаардагдана. Энэ бол Антрактидад таван удаа очиж ажилласаны минь үр дүн. Тэнд нэг ч хүн нь очиж ажиллагаагүй мөртөө Конвенцийн гишүүн болно оо гэвэл гайхна биз дээ. -Тэр ч тийм шүү. Гишүүнээр элсчихвэл баазаа барьж байгуулах ажлаа эхлүүлэх үү? Таны өгсөн ярилцлагуудаас харахад энэ бол таны гол зорилгуудын нэг гэдэг нь харагддаг. -Энэ удаа туйл явахдаа миний өмнөө тавьсан хоёр дахь зорилго бол бааз барих газраа эцсийн байдлаар сонгох байсан.  Зүгээр юм уу гээд гурван газар харж байснаас Болгар, Испанийн баазын хооронд (Болгарын баазаас 1.5 км, Испанийнхаас хоёр км-ийн зайд)  200 м.кв талбайтай газар сонгосон. Далайн түвшнөөс дээш 40 метрт, хадан дээр л дээ. Хаа хамаагүй цас, мөсөн дээр барьчихаж болохгүй шүү дээ. Газрынхаа дээж чулуу, геологийн материалуудыг нь нэтгээд авчирлаа. Ханилж яваад нөхрөө гэдэг. Болгарчуудаа түшиглээд тэр газрыг сонгосон. Ямар ч байсан тэнд бид гэрээ барих буурьтай боллоо. Тэнд байнгын үйл ажиллагаатай 34 орны бааз байна. -Болгар гэснээс та тэдэнтэй цэвдэг судлалын чиглэлээр хамтарч судалгаа явуулж байгаа байх аа? -Дан Болгар биш л дээ. Олон улсын судалгааны баг. Манай экспедицийн  судалгаа энэ жил амжилттай өндөрлөсөн. Ноднин цаг агаарын нөхцлөөс болоод дуусгаж чадаагүй юм. Ингэснээр Монгол хүний оролцсон анхны төслийг амжилттай дуусгаж чадлаа. Мөн Португаль, Болгар, Орос, Испаничуудаас судалгааныхаа ажлын чиглэлээр мэдээлэл авах төлөвлөгөөтэй байсан. Авлаа. Бразилийн цэвдэг судлалын чиглэлээр ажиллаж байгаа залуустай, Чилийн хүрээлэнтэй том хэмжээний харилцаа тогтоож чадлаа.  Цаг уурын маш хүнд нөхцөлтэй учраас Антарктид тивд уугуул оршин суугч байдаггүй. Дээр би хэлсэн 365 өдрийн 360 нь салхи шуургатай байдаг гэж. Тиймээс судалгаа, шинжилгээний ажил цаг их авдаг. Хүмүүс 20 хоног, нэг сарын дотор асар их ажил амжуулдаг гэж бодоод байдаг. Тэнд нэг юм уу хоёр өдөр л бүтэн ажиллаж чадвал их юм. Өөрөөр хэлбэл, цаг уур, орчны маш хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн лабраторийн туршилт хийдэг гэж боддог. Үгүй. Энэ хүйтэн, хүнд нөхцөлд тухайн хүн, цаашлаад тухайн үндэстэн, жишээлбэл Монгол хүний бие, организм хэрхэн зохицож байна, дасч чадах нь уу үгүй юу гэдгийг судалдаг. Өдөр болгон үзлэгт орох зэргээр хүн өөрөө судалгааны обекът болоод явдаг гэсэн үг. Монгол хүн дасан зохицох чадвар сайтай гэдэг нь тэнд ч бас харагддаг. -Ер нь Антарктид судлалын бас нэг гол салбар хүн судлал байх шүү? Ирээдүйд хүн төрөлхтөн сар уруу нисэхээсээ өмнө хоёр туйл дээр суурьшина гэж бичсэнийг уншиж байсан юм байна. -Өмнөд туйл чинь далайгаар хүрээлэгдсэн эх газар. 50-5000 метр зузаан мөсөн бүрхүүлтэй. Дундаж нь 2800 метр гэж үздэг. Тэг цэг орчимд ийм хэмжээний мөсөн бүрхүүл бий. Харин хойд туйл бол эх газраар хүрээлэгдсэн хөлдүү далай. Өмнөд туйлаа бодвол харьцангуй дулаан болохоор хүн амьдардаг. Тэгвэл Антрактид дээр хүн суурьшаад амьдрах боломж байна уу гэдэг асуудал өнөөдөр ид судлагдаж байна. Хэрэв боломжтой бол хэрхэн яаж амьдрах вэ, юу идэх, ямар хувцас өмсөх, эрчим хүчээ хаанаас, юугаар хангах, тээврийн хэрэгсэл нь ямар байх зэрэг энэ орчинд зохицох амьдралын шинэ загварыг бүтээхээр бүх төрлийн судалгааны ажил тэнд хийгдэж байна. Тэгэхээр туйлыг зөвхөн геологичид, цаг уурчид зорихоо больсон. Нийгмийн бүх төрлийн судалгаа, шинжилгээ тэнд хийгдэж байна. Нөгөө талаар, ирээдүйн хүн төрөлхтөний идэх хоол, уух усны том нөөц тэнд, экологийн маш цэвэр орчинд хадаглагдаж байна. Ирээдүйд хүн төрөлхтөн тэр үүцийг задлах нь гарцаагүй. Конвенцид нь элсээд, баазаа байгуулаад, судалгаа шинжилгээний ажилд нь гар бие оролцоод байвал тэндээс хувь хүртэх нь бас гарцаагүй. -Онгоцны буудлаас Болгар дахь Монголын ЭСЯ-ны байр хүрэх замд бид ийн хөөрөлдөв. Тэрбээр туйлыг зориход нь ЭСЯ-ны хамт олны өгч явуулсан Монголын далбаа, Болгар хэл дээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоо” тэг цэг дээр очсон гэдгийг хэлээд буцаан хүлээлгэж өгсөн юм. Энэ үеэр Элчин сайд Ц.Ганхуяг “Анхдагч байж, бусаддаа зам гаргаж өгнө гэдэг амаргүй” гэсэн нь үнэн санагдлаа. Тиймээ, Л.Дүгэржав гуай энэ дөрвөн жилийн хугацаанд цаашид Монголчууд Өмнөд туйлыг судлах ажилд гар бие оролцох үндэс суурийг хангалттай тавьжээ. Ганц дайчин ганцаарддаггүйн үлгэр энэ биз.   Өмнө нь дөрвөн ханатай жижиг гэр барьж, борцтой хоол хийн хүмүүсийг дайлсан зэргийг нь уншаад тэр ертөнцийн мухарт хүртэл улсын минь нэр танигдаж байна даа гэж бодоод туйл судлаачаар бахархаж бас баярлаж байсан юм. Монголчууд ийм цөөхүүлээ байж хаана ч хүрдэг, юунаас ч хоцрохгүй юм. Сансарт нисч, туйлд очиж, сумод түрүүлж, Microsoft-д ажиллаад л. Ж.Баярмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qLuPaNETQiHZEpOGvrN:
qjmrt3 httpwww.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
2016-05-13
DlZpYPgkNtKKUcGsW:
XZgV2H httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
yZZvrgZdHUXZ:
ZFEroM httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
MYQhDMDhazMYfvBSGZ:
zeQNKS httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
DJQNaljulWGOzHqE:
KKDOkv httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
USaCOFuUhyNSWHn:
k7MetY httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-08
wgCbwNthSRr:
khpk6J httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-07
FGExPDtp:
IEDvCX httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-07
woBksydYR:
c8ZsI5 httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-07
lAVyscFyAggSNXsWif:
bv83FM httpwww.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
2016-02-05
christian louboutin sale outlet:
louboutin rolando shoes sale christian louboutin sale outlet httpchristianlouboutincanadaoutlet.blogspot.com
2016-01-21
christian louboutin canada sale:
christian louboutin womens wedges christian louboutin canada sale httpcanadachristianlouboutin.blogspot.com
2016-01-13
fitflops australia clearance:
fit flop trainers fitflops australia clearance httpfitflopsau.blogspot.com
2015-12-18
fitflops singapore outlets:
fitflop walkstar cheapest fitflops singapore outlets httpfitflopsalesingapore2.blogspot.com
2015-11-21
birkenstocks mayari:
birkenstock online outlet birkenstocks mayari httpbirkenstockaustraliamalls.com
2015-11-16
fitflop australia sale:
cheapest fitflop fitflop australia sale httpfitflopsaustralia.verecondos.com
2015-10-11
discount ugg boots uk sale:
ugg boots uk sale outlet discount ugg boots uk sale httpbootscheap.co.uk
2015-10-04
best price fitflops:
sale on fitflops best price fitflops httpaustraliafitflops.blogspot.com
2015-09-13
ugg boots outlet sale uk:
discount cheap ugg boots uk ugg boots outlet sale uk httpbootscheap.co.uk
2015-09-09
birkenstock shops:
httpbirkenstockaustralia.rochecap.org birkenstock shops httpbirkenstockaustralia2013.blogspot.com
2015-08-30
birkenstock australia outlet:
birkenstock australia outlet birkenstock australia outlet httpbirkenstockaustraliamalls.com
2015-08-22
birkenstock outlet australia:
cheap birkenstock sandals birkenstock outlet australia httpbirkenstockaustralia2013.blogspot.com
2015-08-17
convers����u��:
converse all star����Ь conversę�����u�� httpconversetw.assisipress.com
2015-08-14
new balance taiwan:
httpwww.5866.com.twimagenbstore.php new balance taiwan httpnbtaiwan.gaytalkradio.org
2015-08-10
fitflop shoes singapore:
fit flop gogh fitflop shoes singapore httpsingaporeasalefitflops.blogspot.com
2015-08-07
fitflop malaysia sale 2014:
fitflop sandals malaysia fitflop malaysia sale 2014 httpfitflopsmalaysia.cabotalpost71.com
2015-08-07
fitflops singapore online:
fit flops oasis fitflops singapore online httpfitflopsalesingapore2.blogspot.com
2015-07-25
fitflop buy online:
fitflops compare price fitflop buy online httpaustraliafitflops.iemiller.net
2015-07-25
fitflop sale:
fitflops clearance fitflop sale httpmalaysia.kelfct.org
2015-07-25
asics singapore online store:
asics shoes asics singapore online store httpasicssingapore.mennosource.org
2015-07-18
��͂�̨��:
new balance�ٷ��Wַ ��͂�̨�� httpnbtaiwan.gaytalkradio.org
2015-07-17
asics singspore store:
asics singapore asics singspore store httpasicssg.assisipress.com
2015-07-16
toms shoes singapore store:
toms shoes singapore store toms shoes singapore store httptomssingapore.easttexasscore.org
2015-06-29
fitflops:
fit flops cheap fitflops httpwww.australiafitflops.com
2015-06-29
tomsЬ�پW:
toms shoes̨�� tomsЬ�پW httpaog.com.twtaiwantoms.php
2015-06-23
asics outlet singapore:
asics singspore sale asics outlet singapore httpasicssg.underthesunstudios.net
2015-06-12
0 tseg deer ochson anhniih geed bgaan busuu
2013-02-14
Sukhee:
Unshlaa.baharhlaa.gereltei gegeetei saikhan blaa. Iim saikhan medee unshilgui udjee. 1981.03.21 hoish.comment bichdeg medrel muutai heden Hun bdag bololtoi
2013-02-13
chi yamr DURAK nuxr be!!!!,,unxeer chinii mozg ajildgui yum bnaaa,,,,exleed yariltslagiig unshaad oilgo!!! Durakaa,,,Dugeree sudlaach tand eruul enx xamgiin sain sxan buxniig xusie!!!!!!
2013-02-13
guest:
hvve tsaana chin hoid solongos tsumiin puujin harvachihaad bn manai site-uud ymr udaan bnaa bvgd ajlaa hiihgvi tsagaan sar ged yavtsgaatsimu haishin be!
2013-02-12
Ганбаа:
Тэр жуулчид очдог чинь Антарктидын наад зах л гэсэн. Франц танил маань хэдэн жилийн емне явж ирээд хуучилж байсан. Яг туйлын тев цэг рvv ч тэгж хvссэн болгон очоод байдаг ч юм биш.
2013-02-12
guest:
hvve tsaana chin hoid solongos tsumiin puujin harvachihaad bn manai site-uud ymr udaan bnaa bvgd ajlaa hiihgvi tsagaan sar ged yavtsgaatsimu haishin be!
Ганбаа:
Антарктидын ТЭГ ЦЭГ - т очсон анхны Монгол гэсэн байгааг уншигчид анзаараарай. Баяр хvргье. Яагаад ч юм энэ залуу Цэрэндэлэг агсантай тестэй санагдчихлаа.
2013-02-12
Baruund humuus hurimiihaa bal saraar aylaad irdeg bolson shuudee naiz naraaa. Humuus sar luu ayladag boloh gej baina. Bid end negniigee huurgusuur
2013-02-12
монголын анхны хүн, дэлхийн 5000 дахь хүн болсон гэж улаймцайм шаасан байхын.цэрэндэлэг чулуунбаатар хоёрыг үгүйсгэж бгаамуу
2013-02-11
0 tseg deer ochson anhniih geed bgaan busuu
yag 0 tsegt n ochij baisan hun baihgui, 0 tsegt n ochson hun gej baigaa biz de yumaa anhaaraltai unshij bai, bas yunii turuund muulj yrij bichiheesee omno bodoj tungaaj baimaarsan, ooriinhoo medeelel medlegiig bas tunaaj baimaar yum daa
2013-02-11
0 tsegt n hursen mongoliin anhdagch hun shvv dee, yumaa zow anhaaraltai unshij bai l daa. mongolchuud ehleed bodohoosoo omno muulj gutaaj doromjlohoo l bodoh yum daa
2013-02-11
uursniigee hoshgiruulahdaa sain gejee.. nohoi doloo,,, sumo bol yaponi undesni buhiin teneg barildaan,heden budaani huuhduud bie binee tulheed l delhiid Sportin turuld ordoggui, sansar bol Orosuudin buurund naaldsani huch.. harin ganzhan Microsoft ajillaj baigaa zaluuchuud bol baharmaar shuu
2013-02-11
boovtoi zaluu:
NONGOL DIPLOMATUUD HAR TAMHI ZUGEER TAMHI ARHINI NAIMAA HIIJ EVROPOOR DUUUREN ZAGDAAD BARIGDDAG, JIRIIN HARAAR AMDRAGCHID N HULGAI HIIJ SHOROND ORJ SONIND BICHUULDEG, DEEDES DOODOSGUI UUJ IDDEG, HUUHED HUGSHIDGUI ENGIIN IRGED YADUU BAIDALAASAA GAJ CHADAHGUI BAIHAD YAMAR SONIN YUM BICHNE VE???...
2013-02-11
mongolchuudiin 80 huvi ni hulgaich shuude shuud utgaaraa bolomj garuul shuud husna europoor duuren ene avyasaa gargaj bn shde hulgaich hudalch baritsgui hunii adguud bolson shde
2013-02-11
uursniigee hoshgiruulahdaa sain gejee.. nohoi doloo,,, sumo bol yaponi undesni buhiin teneg barildaan,heden budaani huuhduud bie binee tulheed l delhiid Sportin turuld ordoggui, sansar bol Orosuudin buurund naaldsani huch.. harin ganzhan Microsoft ajillaj baigaa zaluuchuud bol baharmaar shuu
boovtoi zaluu:
NONGOL DIPLOMATUUD HAR TAMHI ZUGEER TAMHI ARHINI NAIMAA HIIJ EVROPOOR DUUUREN ZAGDAAD BARIGDDAG, JIRIIN HARAAR AMDRAGCHID N HULGAI HIIJ SHOROND ORJ SONIND BICHUULDEG, DEEDES DOODOSGUI UUJ IDDEG, HUUHED HUGSHIDGUI ENGIIN IRGED YADUU BAIDALAASAA GAJ CHADAHGUI BAIHAD YAMAR SONIN YUM BICHNE VE???...
Mongol hun delhiig ezeldeg yum durved hun hun bish durveed irsen baonan shi dee
2013-02-11
chi yamr DURAK nuxr be!!!!,,unxeer chinii mozg ajildgui yum bnaaa,,,,exleed yariltslagiig unshaad oilgo!!! Durakaa,,,Dugeree sudlaach tand eruul enx xamgiin sain sxan buxniig xusie!!!!!!
Sar shiniin mend goyo duu:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2013-02-11
ff:
Ter MGL commentod gej helehed chi pasuurtan deeree iim dardas saha orj daruulchaad ireech teguul chamaig anhagch bolgood yariltslaga avsan ch bolohgui zuil alga hamaa.
2013-02-11
ff:
Yum unshaad oilgohgui bj setgegdel bichij dombroototsgooh yumaa. Erguu dagznuud. yadaj bichij bgaa ug ni oliggui yum. Hamgiin omnod tseg geed yariad bicheed bhad l omnod antarctic-d 80-aad ond MGL hun bsan geed l hutsaad bh yumaa.
2013-02-11
цэрэндэлэг,чулуунбаатар гэж хоёр монгол хүн аль социализмын үед амнөд туйлд очиж байсан ш дээ, сайхан шаацгаах юмаа.
2013-02-11
эрчүүд нь гайхамшигийг бүтээж эмс охид нь янхандаж явдаг цаг болжээ
2013-02-10
Tymnii Neg:
Baharhmaar saihan bna. Tand eruul enhiig husej ulam ih amjilt husen erooe! Eldev muuhai ygeer bie bienee heldeg ene sonin zangaa bolimoor yum daa, humuusee. Sar shine bolj baihad beleg demberelee ch yadaj bodmoor yum. Erhuu yavaad irsen hun l ooriigoo ingej bichihiig zovshoorov gej dee. Denduu yum daa. Neg negniihee saihan amjiltaar baharhaj surval bas l soyol doo... Dugerjav bagshaa tanaar olon humuus baharhaj, ulger duurailj avch baigaa shuu. Saihan shineleerei!
2013-02-10
Zochin:
Tserendejid agsan ankh Antarktidad hul tavisan shuu dee.Tiim nevtruuleg ch TV-eer ter ued garch baisan.Ankhdagch bish,unen yarih heregtei.Tand bas amjilt husei.
2013-02-10
0 tsegt n hursen mongoliin anhdagch hun shvv dee, yumaa zow anhaaraltai unshij bai l daa. mongolchuud ehleed bodohoosoo omno muulj gutaaj doromjlohoo l bodoh yum daa
монголкоммент:
Өмнөд туйлд очсон нь үнэн юм бол тэнд ганц ч зураг авахуулаагүй юм байх даа. Сонин юм. Зүгээр хойно Эрхүү, Сахад очоод ирсэн хүн юм биш үү.
2013-02-10
монголкоммент:
Монгол хүн архи ууж, монгол хүн хүүхдээ алж, монгол хүн, монгол хүн шоронд шомбойдог.
2013-02-10
baza:
bidnii mongol saihan shuu.
2013-02-10
Мундаг байнаа.Амжилт хүсье.
2013-02-10
trsbataar:
muu hugiin durvud ve, buun reklam, chamaas umnu mongol humuus ochood zunduu sudalgaa hiisiimshtee malaa
2013-02-10
yag 0 tsegt n ochij baisan hun baihgui, 0 tsegt n ochson hun gej baigaa biz de yumaa anhaaraltai unshij bai, bas yunii turuund muulj yrij bichiheesee omno bodoj tungaaj baimaarsan, ooriinhoo medeelel medlegiig bas tunaaj baimaar yum daa
MONGOL ULSIIN YERNHIILOGCH ARD TUMNIIHEE HORONGIIG IDEJ TEDENDEE SALAAVCH OGCH MONGOL ZALUUS EUROPE D HULGAI HIIJ TERIIGEE ZARJ AMIDARCH MONGOL ULS TORCHID GAZAR NUTGAA ADNIIHAND ZARJ MONGOLIIN BOLOVSROLTOI HUMUUS GADAADAD DURVEN GARJ HODOONII BUDUULEGUUD N CAPITAL DAA BOOGNORCH MONGOL HUMUUS ARHIND IHENHI N ORJ MONGOL HUMUUS UM HIIJ BUTEEJ BAIGAA NEGENDEE ATAARHAJ DOOSH HIIJ MONGOL HUMUUS... GETSUU L BAIGAA SHUU UNENDEE GEHDEE MOGOI JILDEE DEESHILEN DEVJIJ ULAM IHIIG OILGOJ UHAAN SUUJ ULAM IHIIG BUTEEH BOLTUGAI
2013-02-10
zocnin:
Mongol hyn yum hiij ehelj bna daa tanaar baharhaj bna amjilt hysey .
2013-02-10
MONGOL:
Proud of HIM!!! Forward!
2013-02-10
aaa:
amjilt
2013-02-10