Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж,цасан шуурга шуурч, шинийн 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2013 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Эг-Үүр, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар 20-25 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ