Улсын арслан Г.Эрхэмбаяр сар шинийн барилдаанд түрүүллээ

img

Билгийн улирлын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жил дэлгэр Монгол оронд минь айлчлан ирж байна. Усан луу жилийн сүүлчийн орой Монгол бөхийн өргөөнөө эртэн бяртай, уран хурц мэхтнүүд, үндэсний бөхийн энэ цагийн шилдэгүүд маань цуглаж ирэх оны хийморио шалгалаа. Тавь гаран жилийн түүхтэй, монгол түмний "Бага наадам" хэмээн хүндэтгэн нэрлэдэг цагаан сарын барилдааныг уламжлал ёсоор Гандантэгчилэн хийд, Төрийн ёслолын албатай хамтран зохион байгуулав. Барилдсан хийгээд барилдаагүй бөхчүүд Усан могож жилийн цагаан сард улсын аварга 1, улсын арслан 5, улсын гарьд 4, улсын заан 8, улсын харцага 9, улсын начин 43, аймгийн арслан 76, аймгийн заан 35, аймгийн харцага 24, аймгийн начин 48, Өвөрмонголын өөртөө засан орны хоёр бөх тус тус оролцон барилдлаа. Даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд М.Баяржавхлан, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Д.Батболд, Ө.Даваабаатар нар энэ удаа хүч үзсэнгүй. Харин хоёр сарын хугацаанд эрхээ хасуулаад байсан Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар энэ удаа барилдаж үзэгч олноо баясгалаа. Ардын хувьсгалын 90 жилийн ойгоос хойш барилдаагүй аймгийн арслан А.Отгонбаатар мөн хүч үзэж олон үзэгчиддээ сугадаж тонгорох мэхээрээ бэлэг барьсан юм. Харин Б.Сугаржаргал барилдаагүй билээ. Э.Энхбат, Ж.Чулуунбат, П.Ганхүү нар унав Уран барилдаантай, бяртай энэ хоёр начинг цагаан сарын барилдааны нэгийн даваанд унана гэж хэн ч бодоогүй биз ээ. Энэ даваа улсын цолтой 13 бөхийг нураав. Улсын заан Д.Бумбаяр Хархорин аймгийн начин М.Балжиннямд, улсын харцага Г.Элбэг Завханы Идэрийн О.Батжаргалд,  М.Жамъяанпүрэв Баянчандманий аймгийн начин Б.Энхбатад, Э.Энхбат О.Түмэндэмбэрэлд хөлөө алдан, Ц.Анхбаяр Говь-Алтайн Халиуны М.Чулуунбатад, Л.Наранбаатар цэргийн начин Алтантуягийн Мөнхболдолд, улсын начин Г.Олзгэрэл Ховд аймгийн начин Т.Шинэзоригт, улсын начин С.Даваасамбуу Төв аймгийн начин Н.Баямбацогтод, улсын начин Ж.Гансүх аймгийн начин Э.Элбэгбаярт, улсын начин М.Цанлиг  Завханы Р.Батсүх начинд, Д.Цогзолдорж Сэлэнгийн Н.Баярбаатар начинд, П.Ганхүү аймгийн начин Н.Энхжаргалд, Ж.Чулуунбат аймгийн харцага Б.Батжаргалд тус тус унажээ.  Давааны төгсгөлд 18 хос аймгийн арслан таарч хүч үзсэн. Харин хоёрын даваанд үлэмж биет Н.Баярбаатар улсын заан Ц.Мягмарсүрэнг давсан. Мягаа заан ойрын хэдэн жилд энэ даваанд шороодоогүй билээ. Энэ давааны төгсгөлд залуу начингуудын аймгийн арслангуудтай хийсэн, аймгийн арслангуудын хоорондоо хийсэн барилдаанууд сонирхолтой сайхан өрнөсөн билээ. Таавар будилж эхэллээ Баасанхүүгийн Батболд, Дашдондогийн Цогзол нар баруун зүүний магнайг цоллосноор эхэлсэн гурвын даваанд Д.Рагчаа гарьд Төв аймгийн арслан Б.Энхбаатарт унаж анхны таавар эвдсэн барилдаан болов. Удалгүй Завханы Дөрвөлжингийн П.Батмөнх улсын гарьд Н.Ганбаатарыг өхийлдөх мэхээрээ, И.Ёндонсамбуу Ц.Содномдоржийг даацтай тохоо, Б.Чинзориг Т.Санчирыг зүүн талдаа мушгиж тонгорох мэхээрээ тус тус үзэгчдийн суудал рүү илгээв. Б.Гончигдамба начин удаан хугацаагаар ногоон дэвжээнээ гараагүй А.Отгонбаатар арсланг амлаж хаясан. Амарын Батмөнх Даваанямын Лхагвадоржийг илүүрхэж, Э.Оюунболд С.Батсуурийг бярдаж, Б.Пүрэвсайхан Б.Эрдэнэхүүг даацтай угсраа мэхээр давцгаалаа. Л.Лха-Очир, Н.Батсуурь нарыг хэн ч амлалгүй тунаж, барьц сонгооноос шийдэгдэж Намсрайжав харцагын хүү давжээ. Аймгийн цолтнууд унаж дуусав Оноолтын давааг энэ өдөр барилдсан 186 аймгийн цолтноос нэг нь ч гэтэлж чадсангүй. Залуу арслан Э.Оюунболд С.Мөнхбат аваргад ойрхон хоёр том барилдаанд дараалан таарч хүч үзэн уналаа. Энэ удаа Хэнтийн арслан аваргад төдий л эсэргүүцэл үзүүлж чадалгүй тахим өгсөн бол Х.Мөнхбаатар Н.Батсуурь нарын барилдаан маргаантай болж дахин барилдаанд арслангийн тумбрайдах мэхээр өндөрлөв. Т.Баасанхүү нутгийн арслан П.Бүрэнтөгсийг яггүй тэвдүүлсэн ч арслан арал чацны илүүг харуулж дээр нь туссан, Ж.Бат-Эрдэнэ Б.Пүрэвсайхантай дахин оноолт таарч давхар шуудагнаас араараа мордуулан уналаа. Энэ даваанд Ч.Санжаадамба Б.Батмөнх нарын барилдаан бөхийн өргөөний ногоон талбайд багагүй ундааны сав цуглуулсан юм. Ч.Санжаадамба давсан боловч цэцээс гутлын өлмий дээр гишгэж хаясан тул дахиулах шийдвэр гаргасан. Заан "Хэрэв дахих шийд гарч байгаа бол шууд тахимаа ав" гэж элэг бүсээ тайлсан. Хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцсэн үзэгчид ундааны сав шиддэг зуршилаа орхисонгүй. Б.Соронзонболд Б.Сангисүрэнтэй өөрийн талаар золгож, халз хутгаа мэхээрээр орхисон бол Ө.Бат-Орших харцага Ду.Батбаярыг зай өгөлгүй тахимдчихав. Тус давааны төсгөлийн нугалаан дээр таарсан хоёр өсөх идэр начингаас Дундговийн Б.Чинзориг илүүрхжээ. 18 ахмад арслан шагнуулав Энэ давааны дараа уламжлал ёсоор МҮБХ-ноос 18 аймгийн арсланд хүндэтгэл үзүүлэн шагнаж урамшууллаа. Хөвсгөлийн Далайцэрэнгийн Дамдинсүрэн, Дундговийн Лувсанжавын Цэмбэл, Баянхонгорын Цэдэн-Ишийн Шийрэв, Ховдын Равдангийн Галсандаваа, Налайхын Доржийн Энхсайхан, Өмнөговийн Ёндонгийн Эрдэнэбат, Төв аймгийн Жамбаацэрэнгийн Эрдэнэбат, Хэнтийн Цэгмидийн Алтангэрэл тэргүүтэй хүчитнүүд МБӨ-ний хойморт шагналаа гардав. Ес жудагтай бөх хэн бэ? "Эрдэнэт хивс" компаний Ёс жудаг төгөлдөр бөхийн шагналыг Цэрэндонойн Санжаа заан, Кекьюшүзан хөгжил сангаас улсын начин Б.Цэнгэлсүрэнд өргөө цагаан гэр бэлэглэв.   С.Мөнхбат аварга тавын даваанд дахин Б.Чинзориг дахин амлаж (өнгөрсөн жилийн цагаан сараар мөн авсан) эмчийн ширээний өмнө сууж өмсөх мэхээрээ хаясан. Д.Ганхуяг Б.Батмөнхийг авсан.  Г.Эрхэмбаярын баруун талдаа даацтай хийсэн хавираа Ц.Одбаярт бага наадамд дөнгүүр амжилт үзүүлэх боломж өгсөнгүй. Доёо гарьд гурван бөхөөс "эрхээ сэргээсэн" залуу начин Б.Пүрэвсайханыг амлаж, улсын харцага Ө.Бат-Орших, өсөх идэр начин Б.Гончигдамба нар тунажээ. Б.Гончигдамба начин,  харцагын баруун хөлийг аваад төвөггүй хаяж анх удаа цагаан сарын барилдаанд дунд шөвгийн наймд үлдэв. Энэ хоёр өнгөрсөн жилийн бөх төрийн их баяр наадамд таарч хүч үзсэн билээ. Харин Б.Соронзонболд Д.Азжаргалыг давуулж хутгаад, залгуулаад зүүн талдаа хавирч давжээ. Х.Мөнхбаатар Л.Пүрэвжавыг дан шуудагнаас зүүн талдаа мордож, До арслан Б.Батмөнх нар хэд хэдэн удаа барьц сонголцсоны эцэст Д.Ганхуяг ард нь гарч давлаа. Цахиур хагалсан Н.Батсуурь Сүүлийн жилүүдэд тогтмол олгож байгаа шагналуудыг энэ давааны хооронд гардуулав. Цахиур хагалах бөхийн шагнал буюу Улаанбаатар хивс компаний 100 хувийн экологийн цэвэр бүтээгдэхүүн "Улаанбаатар" брэндийн хивсээр Намсрайжавын Батсуурь, Даян аварга А.Сүхбатын "Ирээдүйн бөхийн аварга" шагналыг Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү гардав. Энэ жилээс эхлэн даян аваргын шагналыг "Аваргуудын зөвлөл"-өөс гардуулж байхаар болсон бөгөөд А.Сүхбат, С.Мөнхбат нар байлцсан юм. Харин "Ситико Аудит" компаниас олон барилдаанд тогтмол сайн барилдсан бөхөөр Батзоригийн Батмөнхийг нэрлэв. Арслангууд тунажээ Түрүү жилийн шөвгийн найман бөхөөс С.Мөнхбат, Х.Мөнхбаатар нар дахин дунд шөвөгт үлдсэн. Аварга С.Мөнхбат Б.Соронзонболд зааныг солгойн хутгаан  дээр нь мэдрээд мушгичихав. П.Бүрэнтөгс Г.Эрхэмбаяр нарыг энэ наадмын өнгөнд нэрлэж байсан үзэгчид олон. Харин хоёр арслан маань цагаан сарын дунд шөвгийн наймд таарах ерөөлтэй байжээ. Увс аймгийн залуу арслан нарийн тахимаар нь хөлд явсан боловч Эрхэмбаяр арслан тун сайн тогтоод баруун талдаа хавирчихав. Өнгөрсөн жилийн цагаан сарын гурван гол шагналын хоёрыг хүртэж байсан Баатархүүгийн Пүрэвсайхан энэ удаа чамбайхан бэлтгэлтэй иржээ. Зургаагийн даваа эхлэнгүүт Х.Мөнхбаатар арсланг тойруулж татахад нь тэнцвэр алдуулж түрээд авга ахынхаа 2005 онд үзүүлж байсан амжилттай давхцан ирэв. Харин "Алдар"-ын хоёрын барилдаан удaaн өрнөж зүүн золгооноос Д.Ганхуяг арслан мушгиад давсан юм. С.Мөнхбат аварга их шөвөгт өмнөх даваанд удсан Д.Ганхуягийг амлаж, Г.Эрхэмбаяр арслан, Б.Пүрэвсайхан начинтай тунасан. Сүлдийн хоёрын барилдаанд арслан гут татан хаяснаар битүүний барилдаанд анх удаа үзүүр түрүүнд шалгарав. Аварга давхар шуудагнаас арсланг хаяж жил дараалан тэргүүн байр булаацалдах болов. Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн түрүү үзүүр бөх 2013 оны цагаан сарын тэргүүн байр булаацалдаж Г.Эрхэмбаяр арслан баруун дан золгооноос мушгиад, ард гарч өргөн түрүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pol:
bodson meh dern tsolnii zangarag saihan barildaan bolsoon buh bohchuudee amjilt dahin amjilt husii
2013-02-13
Хархорин аймаг гэнэ үү? хуцдаг халтар вэ энэ бичсэн хүн нь
2013-02-12
Zh:
Nytgiin dvvdee bauyr hvrgii..ylam sain barildaj celenge nytgiin neree..zvvnharaa hotooroo sain klif hiilgene snvv.zh nytag min dyyn deerhi klif neg l conin...snavar snavhai namag bolcon gazraa l bnga gargah um..vert avtcan tocgon snvv gej haruulaad ba um y haasnaa um.herhentseg yylaa ailyydiin dynd bdag gedgee sain haryylaad ogoocn dee.oirtyylj holdyylaad bh um
2013-02-11
gbt:
mini avsan zurgiig taviad oor tamga tavichihaj
2013-02-11
Sar shiniin mend goyo duu:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2013-02-11
yooo:
Tanaih neeree alna aaa. Ochigdroos hoish bukhiin neg ch medee oruulahgui bsnaa say genet 12 tsagiin omno geed shaadag bna sh dee. Tsagaa ingej oorsdiinhooroo yanzaldag aiiiiin, hahahahaha
2013-02-11
bi:
Erkhembayar arslan sain barildsan shuu. Amjilt husie. Sanjaadamba dahiad barildchihgui.
2013-02-11