Төрийн гурван өндөрлөг ахмад настнуудтай золголоо
Цагаан сарын шинийн нэгний өглөө Төрийн гурван өндөрлөг өндөр насыг зооглосон есөн ахмадыг хүлээн авч хүндэтгэн золгодог. Энэ жил уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга "Тийн ялгуусан" хэмээх Усан могой жилийнхээ Төрийн золголтыг хийж дараагаар нь ахмад настнуудыг хүндэтгэн хүлээн авч золголоо. Энэ үеэр Ерөнхийлөгч ард түмэндээ хандан: " Тийн ялгуусан хэмээх Усан могой жилдээ энх мэнд, элбэг дэлбэг байхыг хүсэн ерөөж. Өтгөсыг нялхас мэт асарч тэтгэн, нялхасыг өтгөс мэт хүндлэн үзэхийг хүсэе" хэмээн ерөөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ