Дорны ард түмнүүд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ

img

Цагаан сарын баярыг сарны тооллоор тоолж шинэ жил эхэллээ хэмээн үндэстэн даяараа баярлаж ах дүү хамаатан саднаараа нэгэн дор цугларч мэнд амар жилд орлоо хэмээдэг. Монголчууд энэ баяраар ахмадуудад хүндлэл үзүүлж, нялхас багачуудаа баярлуулан цэнгүүлдэг. Тэртээ 2200 жилийн өмнөөөс энэ баярыг шинэ оны, цагаан идээний, хаврын /дээр үед намрын/ баяр гэхчлэнгээр тэмдэглэсээр өнөөг хүрсэн байна. Цагаан сараар идээ цагаа элбэг дэлбэг байж энэ өдрүүдээр шинэ жилдээ өнгө зүстэй, эрүүл энх орж байгаа тухайгаа болон сайн сайхан зүйл ярилцаж удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж баярладаг уламжлалтай. Тэгвэл зөвхөн монголчууд ч цагаан сарыг тэмдэглэдэггүй гэдгийг хүмүүс сайн мэднэ. Азийн бусад олон орнууд мөн л сарны тооллын энэ  баярыг өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд цагаан сарын баяр нэг өдөр болж байгаагаараа онцлогтой юм. Хятад Хятадууд бүх л дорны ард түмний нэгэн адил энэ баярт ихээхэн ач холбогдол өгч тэмдэглэдэг. Гэр бүлийн баяраас гадна хавар ирж байгаа гэдэг утгаар их  өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Амтат хоолоор ширээгээ дүүргэж хүн бүрийг цадталаа идэхийг сануулж сайхан амттай хоолоор дайлдаг. Баярын ширээнд өнгөт банш заавал байх ёстой гэж үздэг. Цагаан сараар айл өрх бүр, дэлгүүрүүд албан байгууллагууд үүдэндээ улаан өнгийн дэнлүү  асаадаг. Мөн гэрт нь зочилсон хүмүүст улаан дугтуйнд мөнгө хийж бэлэглэдэг. Тиймээс цагаан сарын үеэр улаан өнгийн чимэглэсэн дугтуй эрэлт ихтэй байдаг ажээ. Мөн шинэ оноо аз жаргалын улаан өнгийн хувцастай угтахыг хичээдэг. Харин баярын өмнөх орой гэр бүлээрээ зоог барьж, тахил өргөдөг. Ингээд халуун ам бүлээрээ сайн сайхан зүйл хэлэлцэж, муу муухайгаа ардаа орхидог аж. Гэрэл гэгээтэй сайн сайхныг дуудаж буй хэрэг хэмээгээд ёслолын буудлага, цаасан пуужин хаа сайгүй буудуулдаг. Япон Японд уг баярыг уламжлалт шинэ жил хэмээн гурван өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Японоор уг баярыг О-Шогацу гэж нэрлэдэг аж. Энэ баяраар Сусухарай хэмээх тусгай цэвэрлэгээ хийж гэрэ цэвэрлэн, цагаан будаагаар хийсэн боов, идээ будаа засдаг. Мөн энэ баярын гол идээ нь төрөл бүрийн загасаар хийсэн хоол байдаг. Мөн өөрсдийн цагаан будаагаар исгэсэн сакэ архиа ууцгаадаг ба цайны газрууд нь эдгээр өдрүүдэд үнэгүй саке архи үүдэндээ тавьсан байдаг ажээ. Мөн сүмд очиж бурхандаа мөргөцгөөдөг. Харин одоо япончуудын 80 гаруй хувь нь христ шүтлэгтэн болсон тул уламжлалт цагаан сарын баяраа ахмадууд нь ихэвчлэн тэмдэглэж, залуучууд нь ёслол төдий, фестивал маягаар өнгөрөөдөг болсон байна. Солонгос Солонгосчууд энэ баярыг сарны баяр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Солонгосчууд цагаан сараар Сарны шөл хэмээх амтат шөл хийж ууцгаадаг ба теок нэрт баншаа чанаж идэцгээдэг. Мөн гэр бүлээрээ сүмд очиж аав ээждээ, бурхан багшдаа мөргөцгөөдөг. Сарны тооллын баяраар тэд бусад дорны ард түмний адил үндэсний хувцсаа өмсдөг бөгөөд ардын хөгжим, дуугүйгээр Солонгосын цагаан сарыг төсөөлшгүй. Вьетнам Вьетнамчуудын ёс заншил хятадуудтай ойролцоо. Вьетнамчууд цагаан  сарын баяраа “Тэт” гэж нэрлэдэг. Будааны талх жигнэж, халуунаар нь иддэг уламжлалтай. Гэр бүлийн  бүх  гишүүд аавындаа эсвэл удмынхаа хамгийн өндөр настныд цуглаж  өглөө болтол дуулж хуурдаж, бүжиглэдэг ажээ. Харин нар мандах үед ойрхон байрлах усны газар очно. Тэндээ эртний уламжлалын дагуу зах, лангуун дээрээс худалдан авсан мөрөг загасаа тавьдаг байна. Вьетнамчуудын цагаан сарын нэг онцлог бол гэртээ уламжлал ёсоор хулс мод засч тавьдаг. Энэ нь  сайн сайхан бүхнийг дууддаг гэнэ. Малайз Малайзд ч бас хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ энэ улс европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяруудын нэгдэл тэмдэглэдэг гэж болно. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малай үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсаж, бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hutsmal gahai
2013-02-13
зочин:
Япончуудын 80 хувь нь Христ шүтлэгтэй гэжээ. Христ шүтлэг биш байх л даа. Харин Христ итгэл үнэмшилтэй гэвэл онох байх ! Манайхан лам гэж өөрсдийгөө нэрлэн нэг л их "ариун" дүр үзүүлдэг хэрнээ "буян"-ы ажлаа мөнгөөр үнэлэн "тариф" тогтоосон хэдэн хүнд шүтэн мунхарсаар ирлээ. Одоо болимоор юм аа. Библи уншцагаая. Яагаад Америк,БНСУ,Япон зэрэг хөгжингүй орнуудын иргэд ЕСҮС ХРИСТ итгэлтэй байгааг ойлгох цаг иржээ. Хэн нэгэн "хүн"-д бус орчлон ертөнц,хүмүүн биднийг бүтээсэн ИХ ЭЗЭН ЕСҮС-ийг хайцгаая . Америкийн ерөнхийлөгч шиг Ерөнхийлөгч маань БИБЛИ дээр гар тавин тангараг өргөдөг болцгооё. Тэр цагт л шударга ёс ирнэ.
2013-02-13
hutsmal gahai
buruu bna:
Solongoschuud 80 hiv nicht Christ bolohoos Japanchuud bish...
2013-02-13
manaihan goyo gudamjaa chimgeldeg boloh heregtei ulaan denluunees oor helbertei neg yum sedej olood .
2013-02-13
heheh:
Mongol shig l 2 oor odor shineleegyi dee hahhaha
2013-02-12
lol:
yponchuudiin 80% ni christ shutlegtei bolson genuu HAHAHAHA setguulchee baga zereg sudalgaa hiisniihee daraa medeegee niitelj baildaa
2013-02-12
IKH MONGOL ULS:
mongolchuud tsagaan sariin bayaraa tsagaan idee yos zanshil urag torliin bayar bolgoj temdeglej ulamjlalt yos jayagaa deedlej undur nastan ahmaduudadaa hundlel uzuulj urgun delger saihan temdeglej iresen ulamjlaltai bilee
2013-02-11