
Ромын пап XIV Бенедикт энэ сарын 28-нд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргав. Энэ тухай даваа гаригт Ариун шүтээний хэвлэлийн албаны тэргүүн Федерико Ломбарди уламжлав.
Түүний ярьснаар, шашны тэргүүн албан ёсоор огцорч байгаа тухайгаа энэ сарын 28-нд Москвагийн цагаар 23:00 цагт зарлах юм.
XIV Бенедикт мэдэгдэхдээ, өөрийн албан үүргийг гүйцэтгэхэд түүний хүч тэнхээ хүрэлцэхгүй байгаа, өндөр насанд хүрсэнтэй холбожээ.
Ирэх дөрөвдүгээр сарын 16-нд Бенедикт 86 нас хүрэх юм. Ромын католик шашинтны тэргүүн XIV Бенедикт нь 2005 оноос шашныг тэргүүлсэн. Тэрээр 1730 онд сонгогдсон Ромын Пап XII Климентийн үеэс хойшхи 265 дахь Ромын Пап болсон төдийгүй, сонгогдох үедээ хамгийн өндөр настай тэргүүн байсан юм. Католик шашинтны түүхэнд Ромын Пап нь хамгийн сүүлийн удаа XV зуунд огцорч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ