Өнөөдөр дэлхийд: Олон улсын радиогийн өдөр

img

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаас Дэлхийн радиогийн өдрийг тогтоожээ (2011 он). Италийн инженер Гульельмо Марконийг дэлхийд анхны амжилттай радио системийг бүтээгч гэж хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Марконигоос нэг сарын дараа холбоо барьж болдог радио хүлээн авагчийг 1895 онд бүтээсэн Александр Поповыг Орост радио-телеграфийг зохион бүтээгч гэж үздэг билээ. Харин АНУ-д  1893 онд радио хүлээн авагчийн патент авсан Никол Теслийг радиог  бүтээгч гэж үздэг аж. 1943 онд түүнийг  анхдагч гэж шүүхээр хүлээн зөвшөөрсөн байна.  Маркони, Поповын системийг бодвол, Теслийн систем нь  радио дохиог акустикийн дуу болгон хувиргах боломж олгож байжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ