Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

img

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Улаанбаатар хотод өдөртөө үүлшинэ, бага зэргийн цас орно, салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтай өвөр бэлийн нутгуудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө хүйтэрч 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ