
АНУ-ын “Пюү” судалгааны байгууллага тус улсын фэйсбүүк хэрэглэгчдийн 61 хувь нь фэйсбүүкд хэдэн долоо хоногоор орохоо больсныг судалгаагаар харуулжээ.
Тэд үүнийг “Фэйсбүүк ээлжийн амралт” гэж нэрлээд байгаа бөгөөд хүмүүс ямар шалтгаанаар олон хоног фэйсүүкдээ орохгүй байгаагийн шалтгааныг судлаад дараахь хариуг гаргажээ.
Шалтгаанууд болон эзлэх хувиар нь дараахь жагсаалтыг гаргажээ.
- Маш завгүй, фэйсбүүк орох цаг байхгүй- 21 хувь
- Сонирхолгүй, дургүй болсон-10 хувь
- Цагийн гарз, хэрэгтэй сэтгэгдэл байдаггүй-10 хувь
- Маш их хов жив, бухимдал, тэмцэлдээнтэй-9 хувь
- Фэйсбүүкт маш их цаг зарцуулаад байсан учраас-8 хувь
- Түр зуурын хэрэглэгч-8 хувь
- Аяллаар явсан, амралтаа авсан-8 хувь
- Зүгээр ядраад, уйдаад-7
хувь
- Тодорхой шалтгаан байхгүй, зүгээр л залхсан-6 хувь
- Хамгаалалт, аюулгүй байдалд санаа зовоод-4 хувь
- Компьютер, интернэт байхгүй-2 хувь
- Фэйсбүүк бол “жинхэнэ” амьдрал биш, харилцааны өөр арга хэрэглэхээр шийдсэн- 2 хувь
- Эрүүл мэнд болон насны асуудал 2 хувь
- Шашин шүтлэгийн шалтгаанаар 1 хувь
- Өөрийн талаархи мэдээллээ хуваалцахыг хүсэхгүй байна гэж 1 хувь нь тус тус хариулжээ. Харин судалгаанд оролцсон хүмүүсийн өөрсдийн найзуудтайгаа 10 хувь нь харилцах сонирхолгүй гэсэн бол 9 хувь нь аймаар найзуудтай, 7 хувь нь уйтгартай найзуудтай гэж хариулжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ