Чөлөөт бөх яагаад олимпоос хасагдав?

img

Монгол Улсын олимпийн наадмаас авсан нийт 24 медалийн 9-ийг ЧӨЛӨӨТ БӨХ-ийн төрлөөр авсан байдаг./Лондонгийн олимпийн өмнө 19-с 8 нь, Бээжингийн олимпийн өмнө 15-с 8 нь /50 хувиас илүү нь!!!/ байлаа/. Манайхан Олимп болохоор л чөлөөт бөхийн тамирчдаа амжилт гаргана гэж найддаг. Даже, ТӨР нь хүртэл шүү. ТОП-4 төрөл гэж гаргаад, эдгээртээ бусад спортоос илүү мөнгө төсөвлөж, Олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулна гэж бараг л гэймблдэнэ. Гэтэл, Олон улсын олимпийн хорооноос өнөөдөр чөлөөт/сонгомол бөхийг 2020 оны Олимпийн наадмын төрлөөс "одоогийн байдлаар" хаслаа. Манайхан ч их бухимдана даа. Би хэдий чөлөө бөхөд дуртай ч үүнийг маш эрүүл зөв, шийдвэр гэж бодож байна. "Олимпийн наадам" бол 4 жилд нэг удаа зохиогддог асар том "шоу-бизнес". Хамгийн саяхны жишээг дурдахад л "Лондон-2012" олимпийг зохион байгуулахад 8.9 тэрбум паунд зарцуулагдсан бөгөөд үүний үр дүнд 2017 он гэхэд тус улсын эдийн засагт 16.5 тэрбум паунд орж ирнэ гэсэн судалгаа байна. За, тэгэхээр 4 жил хүлээлгэж байгаад, сар гаруйхны дотор бужигнуулдаг болохоор агшин бүр нь үнэтэй. Тэгэхээр үзэгчдийн сонирхлыг татаж чаддаггүй спортын төрөл хасагдах л жамтай. Чөлөөт/сонгомол бөхийн спортыг хасах шийдвэр гаргахдаа ТВ-ийн рэйтинг, билетний борлуулалт, сэргээшийн асуудал, дэлхийн даяарх сонирхогчдын тоо зэрэг 30 гаруй ангилалтай судалгааг үндэслэсэн болохыг http://www.bbc.co.uk/sport/0/olympics/21427455 энд дурджээ. 3-хан сая гаруй хүн амтай Монгол Улс олимпийн наадамд амжилт гаргахын тулд тамирчиддаа насан туршид нь мөнгө амлаад, улсынхаа төсөвт олимпийн бэлтгэлд зориулан мөнгө суулгаад байхад түүнийг нь тоох ч үгүй ТОП-4 төрлийнх нь нэгийг нулимаад хаядаг Олон улсын олимпийн хороо үгүй ээ мөн хүйтэй сэтгэлтэй еэ! Нөгөө Олимпийн наадмыг магтан хүн төрөлхтний их баяр наадам, хүмүүнлэг, энхтайвны билэг тэмдэг гээд маргаад байсан нөхөд минь ээ, юу болчихов оо! Чөлөөт бөхийн спорт яагаад хасагдах дээрээ тулав? Хамгийн түрүүнд энэ спортод ЦӨӨН ХЭДХЭН УЛС ноёлдог: Ази, Европоос ЗХУын бүрэлдэхүүнд байгсад, Иран, Япон, 2 Солонгос Америк тивээс АНУ, Куба, бараг л ингээд гүйцээ. Ингэхээр сонирхогчдын цар хүрээ автоматаар хумигдана. Үзэгчид, сонирхогчдынхоо тоог нэмэхийн тулд бөхийн барилдаанаа өрсөлдөөн, сонирхолтой болгох гэж байна гээд дүрмээ бараг жил бүр өөрчилдөг болсон. Огт мэддэггүй хүн үзэх юм бол ойлгох ч үгүй. Сумо шиг дэвжээнээс түлхээд гаргахаар амархан 1 оноо өгөөд байхаар чинь хэн юу гэж л орооцолдсон уран барилдаан гаргах вэ дээ. Нэг үе үзээд л олон оноо авсан нь ялдаг байхад л хамгийн амар, ойлгомжтой байж. Одоо хэн түрүүлж 2 үе ялсан нь ялагч болох ба 3-н үеийн барилдаан гарахад нийлбэрээр олон оноо авсан нөхөр ялагдаж л байдаг юм. Ийм сонирхолгүй болоод байгаа юмыг чинь хэнбугай тоох билээ дээ. ЗХУ гэсэн асар том массын үлдэгдлээр л амьд явж байгаа спорт байх. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Byambaa:
Uuchlaarai, sanal niilehgu bna. Ene sport iig hasax n mash buruu. Olympic Games gdg chn zuvxun shou biznes bish. Ene bol delxii niitiig negtgedeg mash tom entertainment. deeree s n ene sport -d yamar neg tusgai tonog tuxuurumj shaardahgui - mongol zereg nchineeleg bus uls ornuudad amjilt uzuulexed mash toxiromjtoi - ene sport iimerxuu jijig ornuudad delxin tavtsand garch, bolomj olgodog xedxen sportin neg.
2013-02-16
huurhii mini de golifiin talbaid neg alhaj uzsen uu golifiin tsohiur bariad 60m zaid bumbug tsohij hurgesen uu,, talbai ni tusgai archilgaatai baidag yum chamd tailbarlaad oilgohgui l de tegeed ch ene shuud.mn shaal hudlaa hutsaj baina yun hasagdah ve tiim asuudal hundugdsun ni unen 9 sard boloh ih hurlaaraa avch heltseh ni unen harin mash ih eserguutseltei tulgarch baigaa shu de taekvondogoos l deer shu de za za sport medehgui humuustei yugaa yarih yum
2013-02-13
gvghfgh:
buh bhgui bol naadmaar yahii
2013-02-13
kk:
fizdaa mini yu bicheed bnaa ann
2013-02-13
pzochin:
boloogyiee bas deerees luiwarchin xorchin tatwargyi bayjigsad bydyylegyyd tenegyyd bye toogsod ichgyyrgyi awirlagsad jyjigchid awilagchid atamaanuud ayaldan dagachid alia salbadainuud geed ....yawj ugnu duu
2013-02-13
бөх бол шагнал багатай фэн багатай спорт. голф бол өөр шагнал нь сая ногоон. голф монголд хөгжих боломжтой монголын тал бол засах шаардлагагүй голфын талбай
2013-02-13
huurhii mini de golifiin talbaid neg alhaj uzsen uu golifiin tsohiur bariad 60m zaid bumbug tsohij hurgesen uu,, talbai ni tusgai archilgaatai baidag yum chamd tailbarlaad oilgohgui l de tegeed ch ene shuud.mn shaal hudlaa hutsaj baina yun hasagdah ve tiim asuudal hundugdsun ni unen 9 sard boloh ih hurlaaraa avch heltseh ni unen harin mash ih eserguutseltei tulgarch baigaa shu de taekvondogoos l deer shu de za za sport medehgui humuustei yugaa yarih yum
mongol naadmaas bohiig hasah heregtei, aluurchin, har tamhichin, deeremchin,zodoonch ,sergeeshchin,yum yum uurlesen sport boljee
2013-02-13