
Киргизстан улсын дээд шүүхээс өмнөх ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн 24 жилийн ялаар шийтгэжээ. Зөвхөн албан тушаалаа ашиглахаас гадна тэрбээр хүн амины хэрэгтэй ч холбоотой байсан юм.
Экс ерөнхийлөгч 2010 онд албан тушаалаа хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед олон нийтийг хамарсан томоохон үймээн дэгдэж байсан. Түүний дараагаар тэрээр Белорусс руу зугтан гарч тэндээ хэсэг хугацаанд нуугдан орогнож байв. Курманбек Бакиев одоо хүртэл өнөөгийн Киргизийн засаг захиргааг хүлээн зөвшөөрдөггүй юм. 2005 оны өнгөт хувьсгалаар өмнөх Ерөнхийлөгч Акаевыг түлхэн унагаж нэлээд хүчтэй гарч ирсэн ч тухайн үед хамтран ажиллаж байсан Роза Отунбаевагийн зохион байгуулсан сөрөг хүчний эсэргүүцлээр 2010 онд суудлаасаа буусан билээ.
Түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд эрх мэдлийн төлөөх маргаан болон авилга хээл хахууль ихээр газар авсан гэнэ. Энэ асуудал даамжирсаар 2010 оны хавраас Киргизийн Бишкек хотноо эхэлсэн өнгөт хувьсгал дөрөвдүгээр сарын 7-ны өдөр дээд цэгтээ хүрч үймээний үеэр 80 хүн амиа алдсан байдаг.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ