
Худалдаа үйлчилгээний төвүүд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал, "Номин", "Боса", “Миний дэлгүүр”, “Скай” их дэлгүүр болон бусад бүх хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваараар ажиллаж байна.
Харин “Хар хорин” худалдааны төв 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол, “Нарантуул” худалдааны төв 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Да хүрээ трейд” техникийн зах, аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 14-нээс эхлэн ажиллах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ