Хутгатай этгээд гурван хүний аминд хүрчээ

img

Гуамын аралд нэгэн этгээд энгийн иргэд рүү хутга барин дайрч гурван хүний амь насанд хүрч 11 хүн гэмтээсэн хэрэг гарлаа хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хэрэг үйлдсэн этгээд машинаа мөргөлдүүлснээсээ болж уурсан ийнхүү балмад үйлдэл гаргажээ. Хэргийг бодитоор харсан нэгэн гэрч “Тэр гэнэт л эргэж хараад ардаа байсан хүмүүс рүү дайрч эхэлсэн. Тэр үед хамгийн ойр байсан хүмүүс ихээр шархдаж бүр амь насаа алдацгаасан” хэмээн Ассошейтэд прэсст ярьжээ. Хохирогчдын дунд гадаадын хэд хэдэн иргэд ч байсан аж. Түүнчлэн хүүхдүүд ч бас шархадсан хэмээн мэдээлж байгаа юм. Хэрэгтэн этгээд балмад үйлдэл гаргасан даруйдаа зугтаасан аж. Гэвч цагдаа нар удалгүй баривчилсан байна. Одоогоор хэрэгтэн этгээдийг орон нутгийн цагдаагийн газарт саатуулж байцааж эхлээд байгаа ажээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ёстой шал тэнэг мэдээ тавих юм даа
2013-02-13
мнх:
Хаа байгаа гуам бэ хаа газрын хар мэдээг цуглуулж тавьдаг юм уу хаашаа юм.
2013-02-13