Хамгаалалтын бүс гарсаар яг 100 жил болж байна

img

Энэ энгийн мөртлөө, маш үр нөлөөтэй хэрэгсэл гарсаар яг 100 жил болж байна.  Хамгаалалтын бүсийг уг нь ерөөс жолооч нарт зориулаагүй нь сонин юм. Машинууд адилхан, жолооны ард хүн л сууна, адилхан саад давж, адилхан л хурдан давхина. Гэвч үр дүн өөр.  Хэрвээ жолооч хамгаалалтын бүсээр даруулаагүй бол, бараг л зуун хувь үхэлтэй тулгарна. Нөгөө жолооч хамгаалалтын бүс хэрэглэсэн тул, энэ нь түүнийг  аварна.  Америкийн хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээлэнд авсан энэ краш-тестийн кадруудыг тайлбарлах хэрэггүй. Тиймээс бүх зүйл ойлгомжтой! Хамгаалалтын бүс бий болсон 100 жилийн хугацаанд энэ бүс газарт болон агаарт олон хүний амийг аварсан юм. Агаарт хөөрөх гэсэн сайн дурын зохион бүтээгчдийн анхны зориг муутайхан оролдлого хийх үед бүр 1800 онд орчин үеийн хамгаалалтын бүсийн эх загвар бий болжээ. Гэвч 1813 онд л францын Адольф Пегу гэдэг хүн “годройтох үзүүлбэр” хийх үед аэропланыхаа сандалд өөрийгөө жинхэнэ ёсоор хүлжээ. Харин ХХ зууны эхэнд машинд бүс хэрэглэх тухай огт бодож байгаагүй байна.  Хурд удаан, машин тэрэг цөөхөн, зам-тээврийн осолд орох нь бага байсан хэрэг. Машины хамгаалалтын эхний бүсийг  50-иад онд л “Форд” маркийн машинд  анх хэрэглэж, тэгэхдээ энэ нь өнөөдөр нисэх онгоцны зорчигчийн суудалд хэрэглэдэгтэй адилхан  “хоёр цэгтэй” бүс байжээ. 50-иад оны сүүлийн хагаст Шведэд хийсэн гурван цэгтэй бүс нь хавьгүй илүү үр  дүнтэй болсон байна. Тийнхүү өнөөдөр  орчин үеийн машиныг хамгаалалтын энэ хэрэгсэлгүйгээр төсөөлөх аргагүй юм. Зохион бүтээгчид  хамгаалалтын бүсийг боловсронгуй болгох ажлаа нэг ч өдөр зогсоохгүй байгаа. Гэвч газарт юмуу агаарт байх нь хамгаагүй  жолооч, нисэгч юмуу зорчигч өөрөө л ослын харамсалтай үр дагавраас өөрийгөө дээд зэргээр хамгаалж чадна. Хүмүүсээ, хамгаалалтын бүсээ бүслэ! С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongolyn jolooch zorchigchid delhiin hugjluus 100 jileer hotsorts yavna gesen medeelel baina mun uu
2013-02-13