Динозаврууд 33 мянган жилийн дараа мөхжээ

img

Жижиг гариг  унаснаас болж динозаврууд мөхсөн гэх онолын шинэ нотолгоог  эрдэмтэд олжээ.  Сансрын биет дэлхийтэй мөргөлдсөнөөс хойш  300 мянга биш, харин  33 мянган жилийн дараа  асар том гүрвэлүүд алга болсныг шинжээчид тогтоосон байна гэж  LiveScience.com сайтад мэдээлжээ. Мексикийн Чиксулуб  хотын ойролцоох асар том цараас авсан дээжид цацрагийн хэмжилт хийсэн нь  жижиг гариг унаж,  динозаврууд бүрмөсөн устаж үгүй болсон цагийн хүрээг  тодруулах боломж олгосон байна. “Динозавр мөхөж, жижиг гариг дэлхийтэй мөргөлдсөн нь бие биенээсээ 33 мянга гаруй жилийн зайтай байгааг энэ шинжилгээний баримт сэлт харууллаа” гэж Калифорнийн газар зүйн цаг тооны төвийн захирал Пол Реннес мэдэгдсэн байна. Жижиг гариг унасан болон динозаврууд мөхөж үгүй болсон хоёр хоорондоо шууд холбоотойг эрдэмтэд нотлож чадлаа гэж Ренне хэлжээ. “Жижиг гариг унасан нь Дэлхийн хувьд эргэлтийн үе болсон юм. Энэ хоёр үйл явдал бараг зэрэгцсэнийг бид  нотоллоо” гэж шинжээч онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ динозавр мөхөхөд хүргэсэн бусад хүчин зүйл  байсныг ч  Ренне дурджээ. Цаг агаарын өөрчлөлт, түүний дотор олон төрлийн амьтныг мөхлийн ирмэгт хүргэсэн мөстлөгийн сунжирсан үе багагүй үүрэгтэй болсон байна. Энэтхэгийн одоогийн Деканы тэгш өндөрлөгийн нутагт галт уулсын хүчтэй дэлбэрэлт болсон нь байдлыг улам даамжируулжээ.  “Энэ үзэгдэл нь дэлхийн экосистемийг харьцангуй бага өөрчлөлтөд ч хавьгүй их мэдрэмтхий болгосон юм” гэж эрдэмтэн тайлбарласан байна. Динозаврууд цэрдийн үед устаж  үгүй болсон юм. Палеонтологчид энэ үзэгдлийн шгалтгааны тухай удаан хугацаагаар маргаж, жишээ нь Энэтхэгт асар том галт уулс дэлбэрсэн, аажимаар цаг агаарын өөрчлөлт гарсан зэрэг янз бүрийн таамаглал дэвшүүлж байв. Гэвч жижиг гариг унасан тухай хувилбар сүүлийн үед  давамгайлах болж байна. 65 сая жилийн тэртээ Умард Америкийн Юкатаны хойгт унасан жижиг гаригийг динозавр мөхсөний гол буруутан гэж үзэж байгаа юм. Энэ жижиг  гариг  дэлхийтэй мөргөлдсөнөөр  манай нийт гаригийн хэмжээнд Рихтерийн шаталбараар 10 баллаас илүү хүчтэй цуврал газар хөдлөлт болж, хөрс  гулсаж,  асар өндөр цунами үүсч,  гал түймэр  гарсан байна.  Жижиг гариг 180 км-ийн диаметртэй, 40 км-ийн гүн цар  үлдээжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чекист:
зөв орчуулсан юмуу,33 мянган жилд хэдэн ч хувьсал,хэдэнч соёл иргэншил устаад өнгөрөх хугацаа
2013-02-14
aduu chini ug ni gyrvel yum sh dee dyy nar mini
2013-02-13
HEHE:
HEHE HUDLAA BH OO 33 MYANGA BAIDAG NI CH YUUV DELBEREEL YHSEN YUM BOL TER DARUIDAA DUUSNA BIZ MORGOSON NI MORGOSON L YUM BAIGAA BIZ YER NI EVOLUTION BOLOOD BIE NI JIJIGERCH AAJMAAR YGYI BOLSON YUM BISHYY ODOO CH YLEG GYRVELIIN YE UDAMS HOICH YE NI BJ BAIGAA SH DEE YLEG GYRVEL YGYI BOLSON BOL BAS BUSAD ZUIL AMITAD CH YGYI BOLJ BYH YUM SHINEER BII BOLOH BAISAN BAILGYI DEE
2013-02-13