
Швейцарын төв нутгийн Ури мужид байдаг Зеелисберг хотын эрх баригчид 1842 онд сураггүй болсон санваартан Карл Гислер гэгчийн өв залгамжлагч нарт 76 мянган ам. долларыг нь өгөхөөр тэднийг эрж байгаа аж.
Тэр өөрийн хөрөнгөний нэг хэсгийг төрөлх хотынхоо өнчин хүүхдүүдэд, үлдсэн 1 мянган люцернийн гульденг төрсөн ахынхаа хүүхдүүдэд өвлөн үлдээжээ. Хотын бүртгэлийн дэвтэрт энэ тухай тэмдэглэл байдаг байна.
Өнгөрсөн жилүүдэд энэ мөнгийг Швейцарын холбооны улсад хэрэглэдэг одоогийн валютад шилжүүлж байсан бөгөөд хүүгий нь оруулвал, 70,3 мянган франк (76,6 мянган ам. доллар) болж өсчээ. Гэвч нэг ч хүн дансыг эзэмших эрхтэйгээ мэдэгдээгүй байна. Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, Гислерийн өв залгамжлагчид 171 жилийн өмнөөс л сураг чимээгүй байна.
“Бид энэ мөнгийг захиран зарцуулж болохгүй учир, өв залгамжлагч нарыг нь эрж байгаа юм” гэж Зеелисберг хотын дарга Карл Хузер сэтгүүлчдэд тайлбарлажээ. Хуулиар тогтоосон өвийг хүлээн авах хугацаа энэ оны сүүлчээр дуусах гэнэ. Үүний дараа ядуучуудад туслахаар энэ мөнгийг Зеелисберг хотын захиргааны орлого болгох ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ