С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн АНУ-д баривчлагдсан иргэд хэн байв?

img

Монгол зон сар шинийн баяраа тэмдэглэж байх мөчөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу дуугаа авалцан С.Зоригийн хэрэгт холбогдуулан АНУ-д хоёр монгол иргэнийг баривчилсан тухай мэдээлж эхэллээ. Нэгэн цагт С.Зоригийн аллагад сэжиглэн Д.Энхбат агсныг хориж, хэлмэгдүүлж байсан түүх давтагдах нь уу, аль эсхүл 14 жил буруутан нь буруулж яваа хэргийн эзэд илэрч эхлэв үү хэмээх асуултууд бэдэрч эхэллээ. Эх сурвалжуудад дурдсанаар сар шинийн битүүнээс шинийн нэгэнд шилжих шөнө АНУ-д амьдарч байсан Монгол Улсын харьяат иргэн Ч, Х нарыг тус улсын тусгайгийнхан баривчлан саатуулсан гэнэ. Ингэхдээ таван цагдаа сэжигтнүүдийн гэрт дайран орж, цахилгаан бороохойгоор бороохойдон албадан саатуулах арга хэмжээ авах үеэр гэрийнх нь гадаа мөн 20 гаруй цагдаа давхар хамгаалалтад гарч, агаарт нисдэг тэрэг эргэлдэж байсан гэнэ. Одоогоор хаа хаанаа албаны мэдэгдэл хийгээгүй тул энэхүү мэдээллийн үнэн худал эсэх нь тодорхойгүй. Гэсэн ч овоо босгоогүй бол шаазгай суухгүй хэмээх ардын үг бий. www.chuhal.mn сайтад дурдсанаас үзвэл АНУ-д хууль хяналтынхан аливаа хэрэгт хамаатуулан сэжигтнийг баривчлахдаа шар, ногоон, улаан өнгийн тууз зүүлгэдэг гэнэ. Шар, ногоон бол хэрэг нь хөнгөн, харин улаан өнгөтэй тууз зүүсэн бол маш хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг нь тодорхойлдог аж. Тэгвэл Ч, Х нарыг саатуулах ажиллагааг улаан туузтай гүйцэтгэсэн бөгөөд хууль хяналтынхан саатуулсантай холбоотойгоор ойр дотныхон нь ямар үндэслэлээр барьж хорих болсон шалтгааныг АНУ-ын хүчний байгууллагынхнаас лавлахад тэд Монгол Улсын талаас тавьсан хүсэлтээр баривчилснаа онцолсны зэрэгцээ С.Зориг агсны хэрэгт сэжиглэн баривчлан саатуулсан болохоо мэдэгдсэн гэх. Мэдээлэлд дурдсан Ч, Х нарын хувьд маш хүнд хэрэгтэнд зүүлгэдэг улаан туузыг сэжигтнүүдэд зүүлгэснээс гадна баривчилгааг явуулахдаа тусгай албадынхныг дайчилсан нь АНУ-ын хууль хяналтын байгууллагынхны зүгээс нэлээд баттай мөрдөлт хийсэн гэж дүгнэж болохоор байгаа гэнэ. Учир нь Монгол Улсаас тавьсан хүсэлтийн дагуу энэхүү баривчилгааг явуулсан гэж мэдэгдсэн нь баттай сэжүүрээс манай хууль хяналтынхан атгасанаар л ийм баривчилгаа явуулах нь лавтай. С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр баривчлагдсан гэх Ч, Х нарын хувьд нэг нь барилгын, нөгөө нь хоолны газар ажилладаг ба бага насны хүүхдүүдтэй, тэй гэнэ.  Тэднийг өнгөрсөн хугацаанд АНУ-д амьдрах болсон шалтгааныг олохоор эрэл хайгуул хийж эхэлсэн бол Ч, Х нар болон С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татсаныг хэлмэгдүүлэлт боллоо хэмээн үзэж, олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад хандахаар болсон хэмээн эх сурвалж болох www.chuhal.mn  сайтад дурьдсан байна. Ардчиллын алтан хараацай гэгдэж явсан С.Зориг агсан амь насаа алдсан хэргээс хойш өнөөдрийг хүртэл монголчууд уг хэргийн буруутныг илрүүлэхийг хүлээж, чих тавин суугаа. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэгт буруутган Д.Энхбат агсныг Францаас хулгайлж, Германаар дамжуулан авчирч, хорьсон ч эл хэрэгт хамааралгүй хэмээн нотлогдсон билээ. Түүнчлэн 14 жилийн хугацаанд эрх барьсан Засгийн газар болон намын үзэл суртлаар С.Зориг агсны хэргийг илрүүлэх боломж бүрдэхгүй байна гэж журмын нөхөд нь мэдээлж ирсэн. Тэр ч бүү хэл сонгуулийн жилүүдэд түүний хэргийг илрүүлнэ гэж ард түмэнд амлалт өгөн төрийн түшээ болсон нэгэн нь ч бий. Гэвч нөгөө л Засгийн эрхийг гартаа атгаагүй тул буруутныг илрүүлэх нөхцөл бүрдэхгүй байгаа талаар өгүүлж ирсэн. Ямар ч байсан С.Зоригийн хэрэгт хамаатуулан хоёр иргэнийг саатуулсан талаар мэдээлэл олны чихийг сортойлгож эхэллээ. Тэгтэл С.Зоригийн хэргээр саатуулагдсан тэдгээр хүмүүсийг АНУ-ын Тусгай хүчнийхэн шалгаж, 13-14 жил тус улсад ажилласан хэрнээ дансандаа 5000 ч хүрэхгүй доллартай, нэг нь барилга дээр ажиллаад астомтай болсон ч түүнийгээ эмчлүүлэх боломжгүй, гүрийтлээ ажиллаж байсан гэдгийг нь тогтоосон гэнэ. Тиймээс аливаа хэргийг 48 цагийн дотор хэргийг шуурхай илрүүлдэгээрээ алдартай АНУ-ын Тусгай хүчнийхэн тэднийг С.Зоригийн хэрэгт шууд холбоогүй гэсэн дүгнэлт гаргаж, ногоон тууз зүүлгэн, хорих дэглэмийг нь бууруулсан байна. Хэрвээ холбоотой байлаа гэхэд ямар нэг аргаар мөнгө авсан байсан нь нотлогдоогүй, хөлсний алуурчид байлаа гэхэд ингэж амьдардаггүй, хэтэрхий үнэмшил багатай байна. Хэрэв тэд алуурчид байсан бол тансаг амьдрах байсан гэсэн дүгнэлтийг гаргасан гэх мэдээлэл ч өгсөн  аж. Ямартай ч, дээрх мэдээллүүд үнэн баттай эсэх талаар хууль хяналтынхан удахгүй тодруулга хийх бизээ. Гэхдээ Ардчилагчид олонхи болсон энэ төрийн нүүрэнд С.Зоригийн аллагын эзэд олдох магадлал ихтэй тул ийм үйл явдал болж хэргийн учиг хөвөрч эхэлнэ гэдэгт монголчууд лавтай итгэж суугаа. П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

heree:
ANHAARLIIG OOR CNIGT AVAACNIH GESEN SANAA AN-IIN ZASGIIN VED IL GARAHGVI EE DEMII GORIDLOGO
2013-02-15
zocnin:
harin tiimee AN-iin toglolt hari oron ruu zahialga ogood togluuldag boljee tom ymaa bulhaigaa bulzaaraaruulaad l
2013-02-15
sar:
Hen 1 hvnees holduulah l gej shou hiij bna da MGL-oor zogsohgvi ANU ruu shou ni vsercn bna da KKKKKKKKKKKKKKK eronhiilogcniin songuulia gj
2013-02-15
Элбэгдорж шоудаж байна.
2013-02-15
Unshigch:
Barivchlagdsan bolgon aluurchin bish. Uneheer buruugui bol yav l gej. Ter Enkhbat gedeg nuhriig chini heregtei bolood l barij irsen baih. Europd bol zygeer baidaggui baisan gej mongolchuud yarij baisan. Harin khurts nariin humuus uureg guitsetgesen bolohoos sanaachilj avchraagui ni oilgomjtoi .hen tushaal ugsun be gedeg ni sonin baih yostoi. Uhvar muchid humuust bol uurgee bieluulsen tsergiin alban haagch buruutai haragddag baih. Sejig baisan uchraas amerikchuud barisan l baigaa. Harin mongoliin ali baiguullagiin huselt ve gedeg ni sonin nuuts bol zaaval tailbarlah albagui shuu dee. Tsag ni bolohoor il boloh bailgui dee.
2013-02-14
Үнэнхүү:
Ёрөнхийлөгчийн сонгуулийн шоуны ээлжит үзэгдлүүд.Өөр сонин зүйл ч гарч магадгүй. Сайн ч хошгируулна даа.Хэвлэлийнхэн хэдэн сар талхны мөнгө зовохгүй олно биз дээ.Хөөрхий монголчууд ...
2013-02-14
Ogt holboogui huniig sejiglene gj yu l Bol ?! Ugaasaa zorigiig alsan aluurchid USad amidaraad bn gj tend bga mglchuud yariad l bdag bsan shd,naaduul cine mungu n uur hunii ner deer l bdag bhgui yu? Hudalaa Niih yaduu tsarailj amidaraad,eswel aluulchaad uursdiig n shahaand oruulsan bh.
2013-02-14
any:
morooroo amidarch yavaa hymyysiig bas l helmegdyylj baigaa biz dee. Yag nisdeg tereg deegyyr ni nisej haragdaach!!!!!! Teriig ni hen harchihaav hudlaa bichih gej shal hudlaa barih aisan bol hereg garsnaas 1-2 jiliin daraa l barina biz dee. Bitgii ingej show tavij morooroo amidrah gej yavaa hymyyst hyndrel uchruul hynii gazar amidrah gej l yadaj yavaa zaluus baigaa medej tsohoh yumgyi
2013-02-14
muugii:
зоригийн хэргийг илэрүүлж чадахгүй сул дорой төр байж болохгүй шүү тэр монгол төрийн нэрт зүтгэлтэн байсан хэрэг хуучирддаггүй юм заавал илэрүүлэх хэрэгтэй энэ хэрэгийг монголын бүх ард түмэн мэдэж байгаа ард түмнийг хуурч чадахгүй шүү хууль шудрага байх ёстой баримтгүй байж бас хэн нэгнийг гүтгээд байж болохгүй
2013-02-14
zochin:
unen hellee.
2013-02-14
АЙС:
ЭНХБАТ АГСАНЫГ ЯАЛААДАА. ӨНӨӨГИЙН АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА ХУРЦ ЭНХБАТЫГ АМЬ АМЬДРАЛААР НЬ ТОГЛООД ХАЯСАН ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙГ ГАДНААС ХУЛГАЙЛЖ ХҮЧЭЭР ХИЛ ДАМНАН АВЧРААД ШОРОНД ХОРЬЖ ТАМЛАН ЗОВООЖ ЭЦЭСТ НЬ АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ШҮҮ ДЭЭ. ҮҮИГ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ Л БИШ БАЙГААСАЙ ДАА.
2013-02-14
Erduu oilgosongui
2013-02-14
FGHJ:
ENE CH SHOU BOLH NI TOD BAINA
2013-02-14
ELBEGDORJIIN show shuu dee.Ingeheer humuus odoo l ilruuleh gej baina gej bodno shuu dee.xexexe.Eleg hushluu.xexe.Ted bayan bh yosgui .Yagaad gevel bur batalgaatai bolno sh dee. Zahialgat alllaga baisan bol munguu uur umand oruulsan baigaa,Tegeed ch Amirekiin mongolchuud Yu gej munguu hadgalaad suuj bh ve dee.Bair mashin avahaas ehleed Hudulguuntei baidag. Shuu dee.Hund Moneytei gej hezee ch helehgui .Yagaad gevel hamaatnuud bolon humuus zeeleech geed amar zayag uzuuldeggui um
2013-02-14
zochin:
manai aluurchin USA-giinh shig mungutei baihgui gedgiig ted medehgui bna. ter uyd odoogiinh shig viza kartuud garsan bish ih hemjeeni mungutei bol belneer avch yavahaarn sejiglegdene tegeed ch ter uyd 10,o say tugrug uguhud ih mungu baisan ter ni USA-d yu ch bolohgui shdee.ted uursud shigee yum bodohiin manaid say dollaraar zahialgat allaga hiisen gej bodsiin baihda
2013-02-14
zochin:
manaihan bolohgui baigaa yumiig ilruulj hariutslagiig tootshoor helmegduullee gene, tegsen murtluu manaihaas uur orond inegj yrunhiilugch yrunhii saidaa yal ugch baina manaih zugeer suugaad yal gej hudlaa jujiglej baina gene yalgah geed baidag yum bol
2013-02-14
ha ha eleg awmaar yum
2013-02-14
hain butehgui ene dahiad show bolchihloo do
2013-02-13
shovuu hiihee bolivol yasan yum ve turiin 3odoi bolivol taaran
2013-02-13
BI:
ZA ELBEGDORJ BAT-YYL TA 2 LALAR DAXIJ INGEJ YAVAXGYI SHYY.
2013-02-13
Ингэж худлаа шоу хиййхээ болиоч ээ.
2013-02-13
bas 1 helmegduulelt
2013-02-13
jumbaa:
huush odoo bolio hh ahiad hun alahnuu elbegee uuriiguu tolind haraa bat uul ta 2 ok.
2013-02-13
gana:
oilgomjtoi Elbegee ni eljit show-gaa zohioj baina. mundag hun boloh geed. yamar hunii uriig zoliosond yavuulj baigaa boldoo? huzuugui ch novshiin hundee. buural Bat-uul ni bna bas . ene 2 l hamt alchaad zugeer yavj bgaa bhaa
2013-02-13
монгол:
юун шар улаан тууз вэ? аль мужид тиим тууз зулгэдэг юм. Цахилгаан бороохои гэж юу баидгииг мэддэг юмуу энэ сэтгуулч, цахаилгаан бороохоигоор бороохоидож бороохоидож баигаад барьсан юм шиг юм бичхиин, явж ямаагаа малла.
2013-02-13
мэдээлэл:
сонгууль болох гэж байна ард түмний санаа сэтгэлээр тоглох нь чухал болоод байгааг ойлгоорой одоо удахгүй аягүй сонин сонин мэдээллүүд цацаж хүмүүсийг үргэлж л айдсанд автуулах байх даа энхбаярыг хорьсоноор ман-ыг хөдлөх аргагүй болгосон дараагийн сонгуулиар ман гэдэг нам. бүлэглэл бүрмөсөн мартагдах байх даа одоо ч бараг гишүүнчлэлгүй болоод байгаа юм шиг хийсэн бүтээснээрээ өрсөлдөөсэй билээ гэхдээ энэ зг-ын бодлого гайгүй ч юм шиг хэн мэдлээ цаг нь болохоор харагдах буй заа
2013-02-13
Bolidoo Dutuudorj iin show ehleed suid bolj bna daa ATG Hurts aa bolidoo chinii tagnuulch gej yu bsan yum be? Zugeer l tamkhinii naimaachin biz dee
2013-02-13
ямар хүний үр хэлмэгдэж яваа бол гэж сэтгэл зовж байна даа. Монголчууд минь ухаантай байгаарай. Мэдэхгүй юманд дуугай байсан нь дээр шүү. Тэр Энхбат гэж хүнийг хэлс хэргээр авчраад алчихсан юмуу гэж би хэвлэлээс ойлгодог.
2013-02-13
зочин:
цусанд будагдсан мөнгийг Монголчууд хэзээ ч хадгалж үр хүүхэддээ зарцуулахгүй нь ойлгомжтой. Үрчихээ л биз.Хүн ядуугаасаа болж алуурчин болдог ш дээ, Монголд 30-хан мянган төгрөгний төлөө хүн алаад клонко дээрэмдэж байсан даг. Сайн шалгаарай бараг л барьчихсан байх гэж бодоод байна шүү.
2013-02-13
ямар хүний үр хэлмэгдэж яваа бол гэж сэтгэл зовж байна даа. Монголчууд минь ухаантай байгаарай. Мэдэхгүй юманд дуугай байсан нь дээр шүү. Тэр Энхбат гэж хүнийг хэлс хэргээр авчраад алчихсан юмуу гэж би хэвлэлээс ойлгодог.
иргэн:
зүгээр ч нэг хүнийг барихгүй л байх.Сайн судалж байж хийсэн байж таараа тэгэхээр сайтар бүх талаас нь хянах байлгүй,тэр дансан дахь мөнгө бол чухал биш ш дээ.захиалагчид нь мөнгийг нь өгөөгүй мурьчихсан ч юм бил үү,эсвэл АНУ-д очоод тансаглаад өртөг өндөртэй газар ганц хоёр сар шоудаад л дуусаа биз.
2013-02-13
kkkk:
Yagaad dandaa hudlaa shaaj bdag bnaa tsusaaraa urssan huurnuudee.
2013-02-13
yadarsan amitdiig tegeh hereg bgaa ch yumuu daa. dahial enhbat nemegdeh n dee. muusain luivarchid oorsdoo alchihaad gemgui humus helmegduuleed bhin
2013-02-13
Эхлээд шууд гэдэг хулхины сайт худлаа мэдээлэл цацсан чинь дараа нь шар сайтууд өлгөж аваад хачирлаж өгч байна кк худлаа шаахаа больж үз. тийм бололтой ийм сурагтай гээд л ирвээл бага хүүхэд худлаа ярьдаг шиг юм болж байгаа нь тэр ичээч
2013-02-13
zovson 2 baagiig sur duulian bolgon barivchiljde.
2013-02-13
ЗОЧИН:
ТЭР ЭНХБАТЫГ ХУЛГАЙЛЖ АВЧРААД ХЭЛМЭГДҮҮЛЭЭД АМЬ НАСЫН БҮРЛЭГЧИХЭЭД АР ГЭРЭЭС НЬ УУЧЛАЛТ ГУЙСАН ЮМ УУ ДАА ХУЛГАЙЛСАН НӨХДҮҮД ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ЗӨРЧИЧИХӨӨД БАРГАЛ Л АРДЫН БААТАР БОЛОХ ШАХУУ Л ЮМ БОЛЖ АЛБАН ТУШААЛ ДЭВШЭЭД Л ХҮН АМЬТАН ХЭЛМЭГДҮҮЛЭЭД Л ЯВЖ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ
2013-02-13
zochin:
unen hellee.
Irgen:
Yag unen
2013-02-13
yerunhiilugchin songyylin show biz de. hen negniig helmegduuleh vii de
2013-02-13
Genet hudal sensatsi degdeej baigaa yum shig sanagdchihlaa. Herev unen baisan bol US-n yadaj gants neg hevleleer medee garna bizdee. Manaihnii site-uud l tednees iluu shuurhai bolchihno gej baihgui
2013-02-13