Монголд 100 болон түүнээс дээш настай 128 буурай бий

img

Монгол Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 100, түүнээс дээш настай 128 хүн энх тунх амьдарч байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурджээ. Өндөр настнуудыг амьдран суугаа засаг, захиргааны харьяаллаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 53, Баян-Өлгий аймагт 10, Баянхонгорт 9, Архангайд 8, Өвөрхангай, Өмнөговь аймагт 7, Төв, Хөвсгөл аймагт 6, Дундговь, Орхон, Ховд, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймагт 1-4 буурай амьдарч байгаа юм байна. Харин хүйсийн хувьд 20 буюу 15.6 хувь нь эрэгтэй, 108 буюу 84.4 хувь нь эмэгтэй аж. Өндөр настнууд дунд хамгийн ахмадаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэн 112 настай Маам овогтой Ичинхорол гуай тодорчоо. Дашрамд дурдахад одоогоор дэлхийн хамгийн өндөр настай иргэн 1897 оын 4-р сарын 19-нд төрсөн 116 настай Япон улсын иргэн Жироэмон Кимүра аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ