
Маргааш үнэнч хайрын бэлэг тэмдэг болсон “Гэгээн Валетины өдөр”. Энэ өдрийг тохиолдуулан монголын хамтлаг дуучид хосуудад зориулсан тоглолтуудаараа бэлэг барьдаг уламжлалтай. Ингээд хосуудад зориулсан тоглолтуудын талаар сонирхуулж байна.
“Дижитал” хамтлаг UB паласт 19.00 цагаас “Зүрх рүү” тоглолтоо хийнэ. Тоглолтод “ICE TOP” хамтлаг урилгаар дуулах юм. Тоглолтын тасалбарын үнэ 20-50 мянган төгрөг бөгөөд хосын тасалбарыг зүрхэн хэлбэртэй, улаан өнгийн хайрцаг бүхий “Би чамд хайртай” цомог дагалдах гэнэ.
“A sound” хамтлаг “SS club” клубт 20.00 цагаас Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан дурлалт хосуудад зориулсан “Forever 247” тоглолтоо сонирхуулна. Тасалбарыг “Hi-Fi records”, “Unitel”-ын салбараас худалдан авах боломжтой гэнэ.
Жааз дуучин Хулан, “Hotspot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар нар хамтран гэгээн хайрын баярт зориулан Улсын филармонийн концертын танхимд “Би чамд хайртай” тоглолтоо хийнэ.
“I Loft Function House”–т “Романтик үдэш” амьд хөгжмийн тоглолт болно.
Энэ үдэш “Casablanca”, “Je t`aime”, “Cant take my eyes off you, L.O.V.E” – Frank Sinatra, “I Just call to say” – Stevie Wonder, “Wonderfull world, La vie en rose”–Louis Armstrong, “How deep is your love”–Bee gees, “I’m Yours , Be honest–Jason Mraz зэрэг дэлхийд алдартай хамтлаг дуучдын уянгалаг дуунууд эгшиглэх аж. Мөн дуучин Сарантуяа “Учралын блюз”, Лхагвасүрэн “Хайртай”, Татар “Бороо”, Тэнүүн “Хамт байвал болох уу” зэрэг монголын маань хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм байна.
“Angel of music” буюу "Сонгодог хайрын үдэш" нэртэй гайхамшигт тоглолт “Аса” циркт болно.Монголын дуурийн урлагийг олон улсад таниулан сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэж буй Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг энэхүү тоглолтын гол дүр байх гэнэ.
Энэ үеэр симфони оркестр, цэнгээнт бүжиг гээд урлагийн олон төрөл багтах ба бүрэн хэмжээний театрчилсан үзүүлбэрээр үзэгчиддээ бэлэг барих аж. Мөн "АСА” циркийн жүжигчид, “Хурд”, “Улаан сарнай” хамтлаг, “Натур дансе” студийн бүжигчид, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, СТА Э.Анхбаяр, Армяны тенор Ованес Айвазян нар оролцохоос гадна удирдаачаар Италийн маэстро Роберто Салвалаио, найруулагчаар Е.Сарантуяа ажиллаж байгаа юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ