
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баярын өдрүүд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт энэ хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэртэй холбогдолтой нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна.
Ирсэн дуудлагыг ангилбал гал түймрийн 31, гал түймрийн зөрчлийн 12, хөрсний усанд автсан хоёр, цахилгаан шатанд хүн гацсан нэг, цогцос гаргах нэг, цасанд суусан хоёр, хаалга онгойлгох хоёр дуудлага тус тус ирсэн аж.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиуд ажиллан төр, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 102 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 69 санал гомдол ирснээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”- 29, “Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт”-22, “Орчны Бохирдол Хог Хаягдлын Менежментийн Хэлтэс”-5, Аж ахуйн нэгжтэй холбоотой-13 санал, гомдол ирснийг тухай бүр нь холбогдох албан тушаалтанд мэдээлж санал гомдлыг бүрэн шийдвэрлэж ажиллажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ