
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Эгь-Үүр, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ