Валентины баярын сонирхолтой баримтууд
АНУ-д Валентины өдрөөр сая орчим ил захидлыг солилцдог гэсэн баримт бий. Энэхүү тоо нь зул сарын баярын дараа орох үзүүлэлт ажээ.
- Нийт Валентины өдрийн бэлгийн 85 хувийг эмэгтэйчүүд худалдаж авдаг аж.
- Таван бэлэг тутмын нэг гь эцэг эхчүүдэд зориулагддаг гэнэ.
- Гэрийн тэжээмэл амьтадтай хүмүүсийн гурван хувь нь өөрсдийн амьтаддаа зориулж бэлэг авдаг байна.
- Валентин болон ээж нарын өдрөөр цэцгийн баглаа хамгийн их зарагддаг.
- Валентины өдөр 50 сая сарнай худалдагддаг.
- Цэцэг худалдан авагсдын 27 хувь нь эмэгтэйчүүд харин үлдсэн хэсэг нь эрчүүд байдаг ажээ.
- Түүнчлэн ихэнх цэцэг , амттанг худалдан авагчид нь эрчүүд.
- Дундад зууны үед залуу бүсгүйчүүд болон залуус ваар мэтийн савнаас өөрсдийн Валентиныхаа нэрийг сугалж энэ нэрийг нь 7 хоногийн турш ханцуйндаа зүүж явдаг сонин ч гэмээр заншилтай байжээ.
- Алдарт Шекспирийн Ромео Жулиет нарын амьдардаг Верона хотод жил бүр 1000 ширхэг Жулиет-д зориулагдсан ил захидал дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байна
- Александар Грахамбэлл 1876 оны Валентины өдрөөр телефон утас зохион бүтээсэн патентаа авч байжээ.
- Анхны бичиг үсэгтэнүүд болох Сумеранчууд Нийтийн тооллын өмнөх 3500 онд анх дэлхийн хамгийн урт настай ХАЙРын шүлгийг зохиосон байна.
- Зарим улсад хэрвээ эмэгтэй Валентины өдөр хүлээн авсан хувцасыг хадгалвал энэ нь гэрлэхийг хүлээн зөвшөөрсөний бэлэг тэмдэг болдог байна
- Дундад зууны үед залуу охид Валентины өдөр өөрсдийн цагаан морьтой ханхүүгээ зүүдэндээ харахын тулд онцгой хоол иддэг байсан гэнэ.
Валентины өдөртэй холбоотой сонирхолтой мэргэ , таамаглал
Валентины өдөр залуу эмэгтэйн харсан шувуу нь түүний ирээдүйн нөхөрийг зөгнөдөг
Бор шувуу : Ядуу эр Шар шувуу : Нөхөрт гарахгүй Bluebird: аз жаргалтай эр
Хар өнгөтэй шувуу: Лам хуврага
- Алимыг тэг дундуур нь хуваахад дотор нь үлдсэн үрний тоо нь ирээдүйн хүүхдийнх нь тоог илэрхийлдэг байна
- Валентины өдөр үнсэлтээр сэрэх нь аз жаргалыг зөгнөдөг
Валентины өдөр хэрэм харах нь ирээдүйд бүх мөнгийг чинь залилж ч мэдэх эрэгтэйтэй гэрлэхийг зөгнөдөг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ