
Багцаагаар манай эриний III зуунд аж төрж байсан христийн санваартан Валентинтай холбоотой өмнөх учир явдал Гэгээн Валентины өдөрт бий.
Тэр үед Ромын эзэнт гүрнийг эзэн хаан хоёрдугаар Клавдий захирч байсан бөгөөд тэр легионеруудыг гэрлэхийг хоригложээ. Цэрэг эрсийн дайчин санаа бодлыг хадгалах зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Терни хотын санваартан Валентин легионеруудыг тэдний хайртай бүсгүйчүүдтэй нууцаар ураг барилдуулдаг болжээ. Эзэн хаан үүнийг дуулаад, Валентинд цаазаар авах ял оноосон байна. Домогт өгүүлдгээр, санваартан маань өөрөө шоронгийн хуягийн охинд дурлаж, цаазлуулахынхаа өмнө түүнд сүүлчийн захидлаа бичжээ.
Тэгээд сүүлд нь католик шашны сүм хийд Валентиныг гэгээнтнээр тодруулжээ. 496 онд Ромын пап Геласиус хоёрдугаар сарын 14-нийг Гэгээн Валентины өдөр болгон зарласан байна. Мөргөлийн зан үйлд шинэтгэл хийсний дараа 1969 онд гэгээн Валентиныг католик шашны сүм хийдийн мөргөлийн хуанлигаас хасчээ.
Баруун Европт Гэгээн Валентины өдрийг ХIII зуунаас, АНУ-д ХVIII зууны сүүлчээс өргөн тэмдэглэх болсон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ