
Америкийн нэрт дуучин Леди Гага санаандгүй гэлтэй мэдэгдэл хийжээ. Би нэг сүрхий өвчнөөс болоод хэсэг хугацаанд тайзаа орхиж байна гэж тэр өөрийн “Твиттер”-т бичсэн байна.
Эмч нар үений бүрхэвчийн үрэвсэл гэсэн онош тавьжээ. Энэ нь биеийн хүнд ачаалал авч байснаас юмуу юманд цохиулснаас үүдэлтэй байж болох талтай.
“Би гэмтэл, өвдөлтөө өөрийн хамт олноос нэлээд хэдэн сар нууж, эдгэрчих байх хэмээн залибарч явсан ч, өчигдрийн тоглолтын дараа бүр явж чадахаа больсон” гэж Леди Гага дурджээ.
Тэр бас түргэн эдгэрч, шүтэн бишрэгч нартайгаа дахин уулзах болно гэдэгт найдаж байгаагаа бас илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар тэр америкийн хэд хэдэн хотод хийх тоглолтоо албан ёсоор хойшлуулжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ